-
2016 оны 5 сарын 13
БНАСАУ-ын Төрийн өндөр дээд албан тушаалтнуудын гэрэл зургийг нийтэллээ
-
2016 оны 5 сарын 13
Өнгөрсөн долоо хоногт Перу улсын өнцөг булан бүрт явагдсан тусгай ажиллагааны үеэр хураагдсан 1356 кг кокайныг лхагва гаригт тус улсын эрх баригчид хэвлэл мэдээллийнхэнд дэлгэн үзүүлсэн байна. Лима хотноо болсон хэвлэлийн бага хурлыг тус улсын Үндэсний цагдаагийн газрын дарга Висенте Ромеро даргалан зохион байгуулсан байна. Тэрээр энэ хэмжээний кокайн АНУ-д 15000 ам.доллар, Европт 45000 ам.доллар, Азид 140000 ам.долларт хүрч зарагдах бол Австралид хамгийн их буюу ойролцоогоор 200000 ам.долларт хүрэх болно гэсэн байна. Хэвлэлийн бага хурлын үеэр цагдаа нар мөн хураагдсан буу, зэвсгийг танилцуулсан байна. 2012 онд Перу улс дэлхийн нэг номерын кокайн үйлдвэрлэгч улсаар нэрлэгдэж байсан билээ.
-
2016 оны 5 сарын 13
Нууц оффшор дансны мэдээллүүдийг ил болгосон Панамын баримт бичгүүдэд нэр нь холбогдсон Австралийн Ерөнхий сайд Мальколм Турнбулл өнөөдөр Мельбурн хотноо мэдэгдэл хийлээ. Панамын баримт бичгүүдэд түүнийг Виржиний арлуудад бүртгэлтэй Star Technology Services Limited хэмээх компаний даргын албыг 1990-ээд онд хашиж байсан хэмээн бичигдсэн байсан талаар орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн юм. Эдгээр мэдээллүүдэд хариу болгож тэрээр өнөөдөр мэдэгдэл хийгээд байна.Тэрээр ”Тэдгээр мэдээллүүд дээр зохимжгүй, дүрэм журам зөрчсөн зүйл огт байхгүй. Миний нэр дурьдагдсан компани нь Австралид бүртгэлтэй хувьцаат компаний салбар байсан бөгөөд тухайн үед Нью Саут Уэлльс мужийн захирагч асан Невилль Вран бид хоёр уг компаний захирлын албыг хашиж байсан юм. Тиймээс хэдийгээр уг албан тушаалыг хашиж байсан гэдэг утгаараа нэр холбогдсон нь үнэн боловч ямар нэгэн дүрэм зөрчсөн болон хууль бус зүйл огт байхгүй” хэмээжээ .
-
2016 оны 5 сарын 12
Нэг сая сарнайг бэлгэнд авсан азтай бүсгүй
-
2016 оны 5 сарын 12
Чилийн Ерөнхийлөгч Мишел Башеле Швед улсад төрийн айлчлал хийж байна. Мягмар гаригт эхэлсэн түүний айлчлал гурав хоногийн турш үргэлжлэн явагдах юм. Айлчлалын эхний өдөр тэрээр Шведийн Ерөнхий Сайд Стефан Лофвентай уулзсан байна. Чилийн Ерөнхийлөгч болон Шведийн Ерөнхий Сайд нарын хооронд явагдсан яриа хэлэлцээний дараагаар хоёр улсын хооронд худалдаа, хөрөнгө оруулалт, тогтвортой хөгжил гэх зэрэг олон салбарт хамтран ажиллах санамж бичиг болон гэрээнүүдэд гарын үсэг зурсан байна. Уулзалтын дараа зохион байгуулагдсан хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр Шведийн Ерөнхий Сайд Стефан Лофвен хэлэхдээ 1973 оны Чилийн төрийн эргэлтийн үр дүнд олон мянган хүн орогнол хүсэн Шведэд хүрэлцэн ирсэн бөгөөд өнөөдөр тус улсад 50000 орчим чили үндэстэн амьдардаг талаар дурьдсан байна.
-
2016 оны 5 сарын 12
Ирэх 8 дугаар сарл зохион байгуулагдах РИО 2016 Олимпийн наадамд дэлхийн өнцөг булан бүрээс ирж оролцох 18000 орчим тамирчин, дасгалжуулагч болон багийн бусад гишүүдийн хоолыг шалгаж, эцсийн байдлаар хоолны цэсийг гаргах арга хэмжээ Рио де Жанейро хотноо үргэлжилсээр байна. РИО 2016 Олимпийн наадмын хоол, хүнсний хэлтсийн дарга Марселло Кордейро багийнхаа хамтаар 20 удаагийн хоол амталгааг явуулах юм байна. Тамирчдад тус хэлтсийн зүгээс Бразил, Ази, Итали, Ислам болон олон үндэстний гэсэн 5 төрлийн хоолны цэсийг санал болгохоор төлөвлөөд байгаа бөгөөд өдөрт ойролцоогоор 210000 кг түүхий эдээр 60000 гаруй хоолыг бэлтгэн, 4 сая орчим байгаль орчинд хоргүй нэг удаагийн аяга, тавгаар үйлчилнэ гэсэн урьдчилсан тооцоо гарсан байна. Ерөнхийдөө хоолонд ашиглагдах ихэнх орцыг дотоодоос хангах бөгөөд кимчи болон бусад нарийн ногоог импортлохоор болсон ажээ. Тамирчдыг 23000 шоо дөрвөлжин метр талбай бүхий тусгайлан зассан асарт хооллохоор бэлдсэн байна.
-
2016 оны 5 сарын 11
Шинзо Абе АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамагийн шийдвэрийг хүндэтгэн хүлээн авлаа
-
2016 оны 5 сарын 10
Хятадын Фужиань мужийн уулархаг бүсийн Санминь хотын барилгын ажилчдын байрлан ажиллаж байсан барилгыг хөрсний гулсалтын улмаас нурсан хад чулуу дарсан хэрэг явдал гарсан байна. Нурсан хад чулууны хэмжээг 100000 куб метр хэмээн дунджаар тооцоолсон байна. Энэхүү гамшгийн улмаас 34 хүн амь үрэгдэж, 14 хүн бэртэж, гэмтэн, 4 хүнийг одоо болтол олоогүй байгаа талаар орон нутгийн Коммунист Намын хэвлэлийн албанаас мэдээлсэн байна. Бэртэж гэмтсэн хүмүүсийг эмнэлэгт яаралтай хүргэсэн бөгөөд тэдний биеийн байдал хэвийн байгаа ажээ. Сураггүй алга бологсдыг эрж олох, аврах ажиллагаанд 600 гаруй аврагч, гал сөнөөгч, цагдаагийн албан хаагч нар оролцож байна. Нурсан хад чулууг зайлуулах ажил хүндрэлтэй байгаа талаар хятадын төв телевиз мэдээллээ. Хад чулуунд дарагдсан барилгачид төрийн өмчит Хуадиан Фушинь Энэржи ХХК-ий Читан усан цахилгаан станцын барилга дээр ажиллаж байсан бөгөөд уг цахилгаан станц нь 2017 оны 8 дугаар сард ашиглалтанд орохоор төлөвлөгдөж байсан талаар Синхуа агентлаг мэдээлжээ.
-
2016 оны 5 сарын 10
Австри улсын Канцлер Вернер Фейманн албан тушаалаасаа огцорч байгаагаа өчигдөр зарлалаа. Тэрээр Социал Демократ намаас түүнд үзүүлэх дэмжлэг сул байгааг энэ үеэр онцолсон байна. Мөн Австри улсад ар талдаа намын бүрэн дэмжлэгтэй Канцлер хэрэгтэй байна гээд улс эх орны өмнө тулгамдаж байгаа олон асуудлуудыг шийдвэрлэхийн тулд энэ загийн газарт эрч хүч бүхий шинэ Канцлер, шинэ эхлэл шаардлагатай байгааг чухалчилсан байна. 2008 оноос эхлэн Австрийн Канцлерийн албан тушаалыг хашсан Вернер Фейманны хувьд мөн дээрх хугацаанд Социал Демократ намын даргын албыг давхар хашсан бөгөөд 5 дугаар сарын 9-ний өдөр эдгээр албан тушаалуудаас өөрийн саналаар нэгэн зэрэг огцроод байна. Австрийн шинэ Канцлерийг сонгон томилох хүртэл энэхүү албан тушаалыг дэд Канцлерийн үүргийг гүйцэтгэж байсан Райнхольд Миттерленнер түр хугацаанд хашихаар болжээ.
-
2016 оны 5 сарын 10
Ялалтын баярын парад Улаан талбайд боллоо
-
2016 оны 5 сарын 09
Филиппин улсад нэгдсэн сонгуулийн санал хураалт эхэллээ
Ганбаатар Мөнх-Эрдэнэ
18 минутын өмнө
Филиппин улсын Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч болон конгрессийн гишүүд, мөн засаг захиргааны удирдлагуудыг сонгох нэгдсэн сонгуулийн санал хураалт өнөөдөр өглөө эхэллээ. Олон сая филиппинчуудын саналыг хураах үйл ажиллагааг улс орон даяар аюулгүй байдлын өндөржүүлсэн бэлэн байдал, хараа хамгаалалтан доор зохион байгуулан явуулж байна. Тус улсын Ерөнхийлөгчийн сонгуульд таван нэр дэвшигч өрсөлдөж байгаагаас Манила хотын дарга Родриго Дуэрте сонгогчдын дунд явуулсан судалгааны дүнгээр тэргүүлсэн байна. Харин тус улсын конгресс болон үндэсний хэмжээний засаг захиргааны 18000 орон тооны суудалд 45000 гаруй нэр дэвшигч өрсөлдөж байна. Ерөнхийлөгч Бениньо Акуино нийт ард түмэндээ хандан, филиппинчууд тайван замаар дэг журамтай, эмх цэгцтэй ардчилсан сонгуулийг явуулж чаддаг гэдгээ дэлхий дахинд харуулахыг уриалсан байна.
Хариу бичих
-
2016 оны 5 сарын 09
БНАСАУ-ын эрх баригч Хөдөлмөрийн намын ээлжит Долдугаар их хурал Пхеньянд энэ сарын 6-ны өдөр эхэллээ. Залуу удирдагч Ким Чен Уны удирдсан анхных гэдгээрээ онцлог энэ удаагийн хурлыг дэлхийн 100 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид сурвалжилж байна. Тэдний дунд ВВС зэрэг барууны агентлагийн төлөөллүүд ч байгаа бөгөөд аюулгүй байдлын ажилтнуудын хатуу хараа хяналтын дор ажил үүргээ явуулж байгаа аж.
БНАСАУ-ын Хөдөлмөрийн нам хамгийн сүүлд 1980 онд их хурлаа хийсэн бөгөөд удирдагч Ким Чен Ир 1972 онд залгамжлагчаараа зарласан хүү Ким Чен Иртээ албан тушаалаа албан ёсоор шилжүүлж өгч байв. Түүнээс хойд их хурал болоогүй бөгөөд 2010 онд “Таван жилд нэг удаа хуралдуулах” шийдвэр гаргасан ч VII их хурлын товыг өнгөрсөн жил л зарласан юм. Удирдагч Ким Чен Ун хурлыг нээж, гишүүдэд хийсэн мэдээлэлдээ “Манай улс хариуцлагатай улс болохынхоо хувьд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг чанд баримтлан, цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээг хэлбэрэлтгүй мөрдөх болно” хэмээн мэдэгдсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээллээ. Тэрээр цөмийн хөтөлбөрөө цаашид үргэлжлүүлнэ гэдгээ энэ үгээр илэрхийлжээ.
Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээг 1968 онд ЗХУ, АНУ, Их Британи, Франц, БНХАУ гэсэн таван улс байгуулсан бөгөөд цөмийн технологио бусдад дамжуулахгүй байх гэсэн гол агуулгатай юм. Гэрээнд дээрх таван улс цөмийн зэвсгийн сантай байхыг хуульчлан зааж, бусад улс тэдгээр орноос технологи дамжуулж авахгүй хэмээн гарын үсэг зурсан байдаг. Өөрөөр хэлбэл, гэрээ нь цөмийн технологи хөгжүүлэхийг биш, бусдаас авахыг хориглосон гэрээ юм. Тухайн улс өөрөө хөгжиж дэвшээд цөмийн зэвсэгтэй болж бүрэн болно. Гэрээнд Энэтхэг, Пакистан, Израиль гарын үсэг зураагүй бөгөөд БНАСАУ 2003 онд гарсан юм.
Ким Чен Ун хурлын төлөөлөгчдөд хандаж хэлсэн үгэндээ цөмийн зэвсгийг зөвхөн гадны улсаас халдан довтолж, улс орны аюулгүй, бүрэн бүтэн байдалд аюул учирсан тохиолдолд л хэрэглэнэ хэмээн цохон тэмдэглэсэн байна.
Мөн БНСУ-тай нэгдэх асуудлыг хөндөж, “Хөдөлмөрийн нам хоёр Солонгосыг нэгтгэхийн тулд багагүй мэрийлт гаргана” гэжээ. Тэрээр цаашдаа ч хоёр Солонгос нэгдэх ёстой, гэхдээ Ким Ир Сений нэгэн цагт тодорхойлсны дагуу Ардчилсан холбооны улс болох үзэл баримтлалыг дэмждэгээ илэрхийлжээ.
-
2016 оны 5 сарын 08
Итали улсьш Дээд шүүхийн шийдвэрээр хулгай хийсэн Украйны цагач Романы хэргииг хэрэгсэхгүй болгожээ.
-
2016 оны 5 сарын 07
Ачаалал багатай ажил хийлгэлээ гэж ШүүХЭД ӨГӨВ
-
2016 оны 5 сарын 06
Кирсти хуримын даашинз өмсөхийн тулд турж мөрөөдлөө биелүүлжээ
-
2016 оны 5 сарын 06
Өнөөдөр манайд орон сууц, газар, ажлын байр гээд юм бүхэн л эрэлт ихтэй болж, зарим нь энэ бүхнийг хулгай, худал аргаар зарсан, олсныхоо төлөө өнөөдөр хуулийн байгууллагад дуудагдаж байгаа нь нэг биш.
Гэтэл цэцэрлэгт хүрээлэн, худалдааны төв, хот суурин гээд огт эзэнгүй орхигдсон газар манай өмнөд хөршид нэг биш байна аа, цаана чинь. Хэн ч хайхрахгүй орхисон томоохон сүнс хии үзэгдэлтэй байгууламж юм.
-
2016 оны 5 сарын 06
Тампоноос болж хөлөө тайруулсан бүсгүй
-
2016 оны 5 сарын 05
-Талибанчууд утсаар заналхийлэх нь улам нэмэгдсэн тул Мохаммед эд хогшлоо зарж, Муртаза хүүгээ болон гэр бүлийнхнээ аврахын тулд тосгоноосоо нүүжээ-
Алдарт хөлбөмбөгчин Лионел Мессигийн гарын үсэгтэй цамц бэлгэнд авч байсан таван настай афган хүү Муртаза эх нутгаа орхихоос аргагүйд хүрчээ.
Афганистаны хөдөөгийн бөглүү тосгонд амьдардаг хүү өөрийн шүтээн, Аргентины хөлбөмбөгч Лионел Мессигийн 10 дугаартай өмсгөлийг авч өгөхийг гуйдаг ч аав нь авч өгч чадахгүй байжээ. Харин хүүгийн ах 15 настай Хомаюн гялгар уутаар дүүдээ Мессигийн өмсгөлийг дуурайлган хийж өгч, зургийг нь интернэтэд тавьсан нь дуулиан болсон юм. Домогт хөлбөмбөгчний шүтэн бишрэгч хүүгийн зураг олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн. Удалгүй хүүд Афганистаны Газни муж руу НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан Лионел Мессигийн гарын үсэгтэй, 10 дугаартай өмсгөл илгээж, түүний мөрөөдлийг биелүүлсэн билээ.
Гэтэл интернэтэд од болсон хүүгийн гэр бүлийг тус бүс нутагт хяналтаа тогтоосон Талибанчууд утсаар заналхийлж, сүрдүүлснээс болж хүүгийн аав Мохаммед Ариф Ахмади гэр бүлийнхээ хамт хөрш Пакистаны Кветта хотод суурьшихаар шийджээ.
Мохаммед Ариф Ахмади “Бидний амьдрал тун хэцүү байна” хэмээн Ассошиэтед пресс агентлагт утсаар ярилцлага өгчээ. Мохаммедынхан төрөлх нутгаасаа явах дургүй байсан ч Талибанчууд өдөр ирэх тусам заналхийлэх нь улам нэмэгдсэн байна. Мохаммед сонин хэвлэлээр гарч, интернэтийн од болсон хүүг нь Талибанчууд хулгайлж, гэр бүлийнхний нь амь насанд халдах вий гэхээс айх болсон гэнэ.
Мохаммед утсаар заналхийлсэн тэр этгээдүүд хэн болохыг мэдээгүй ч хүүд тохиолдсон азтай явдлын дараа тэднийг их мөнгөтэй болсон гэж хардсан гэмт хэрэгтнүүд байж магадгүй гэж эхэндээ таамаглаж байжээ. Харин тосгоны нэгэн жолооч түүнд сүрдүүлсэн захиа авчирч өгсний дараа тэднийг Талибанчууд болохыг ойлгосон байна.
Мохаммедынхан эхлээд Пакистаны нийслэл Исламабадад суурьшихаар очсон боловч амьжиргааны өртөг дэндүү өндөр байсан учраас удалгүй Кветта руу нүүжээ. Талибанчууд захидалдаа хүүд Исламын ариун судар гэгддэг Коранаас заахын оронд хөлбөмбөг зааж өгсөн гэж буруутгасан байжээ. Гэвч удалгүй Талибанчууд утсаар заналхийлэх нь улам нэмэгдсэн тул Мохаммед эд хогшлоо зарж, Муртаза хүүгээ болон гэр бүлийнхнээ аврахын тулд тосгоноосоо нүүжээ.
1996-2001 оны хооронд Афганистан дах Талибанчуудын дэглэмийн үед спортын зарим төрлүүдийг Исламын шашинд харш хэмээн хориглож байсан билээ. Тэр хоригт хөлбөмбөгийг оруулаагүй боловч Талибанчууд Кабул хотын хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнг цаазын ял гүйцэтгэх газар болгож хувиргасан гэдэг.
Харин Талибанчуудын дэглэм нурсны дараа Афганистаны хүүхэд залуучууд эргээд хөлбөмбөг сонирхож, тоглодог болсон аж. Муртаза хүүгийн түүх цахим ертөнцөд олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн тул Афганистаны хөлбөмбөгийн холбоо хүүг НҮБ-ын Хүүхдийн сангийн сайн санааны элч Лионел Месситэй уулзуулах уулзалт зохион байгуулахаа амласан билээ. Түүнээс гадна зарим мэдээллийн хэрэгслээр Лионел Месси Муртаза хүүтэй уулзахаар Афганистанд очиж, түүнийг Испанид дагуулан очиж, Барселон клубт авах гэж буй тухай мэдээлж байв.
Гэвч үүний аль нь ч биелээгүй хэмээн хүүгийн аав санаа алдан ярьжээ.
-
2016 оны 5 сарын 05
ЮНИСЕФ-ийн сайн санааны элч, жүжигчин Орландо Блум зүүн Украйнд зочиллоо
-
2016 оны 5 сарын 05
Сирид өнгөрөгч сард 3.9 сая хүнд хүнсний тусламж хүргэжээ