Оросын ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Дмитрий Медведев Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Антон Силуановын нэрийг ерөнхий сайдын нэгдүгээр орлогчийн албан тушаалд дэвшүүлжээ. Улсын дум дэхь “Нэгдмэл Орос” намын бүлгийн гишүүдтэй засгийн газрын тэргүүний хийсэн уулзалтад оролцогчийн хэлснийг иш татан ТАСС агентлаг ингэж мэдээлжээ.
Хяналтын танхимын тэргүүн Татьяна Голиковагийн нэрийг ерөнхий сайдын эрүүлийг хамгаалахын асуудал эрхэлсэн орлогчийн албан тушаалд дэвшүүлж, засгийн газрын даргын нийгмийн асуудал эрхэлсэн орлогчийн үүрэг гүйцэтгэгч Ольга Голодец ерөнхий сайдын спортын асуудал эрхлэсэн орлогчийн албан тушаалд ажиллаж болох юм. Засгийн газрын даргын хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн орлогчийн албан тушаалд холбооны улсын төвийн тойрог дахь ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч Алексей Гордеевын нэрийг дэвшүүлжээ. Засгийн газрын даргын спорт, аялал жуулчлал, залуучуудын асуудал эрхэлсэн орлогчийн үүрэг гүйцэтгэгч Виталий Мутко шинэ засгийн газарт барилгын салбар хариуцсан орлогчоор ажиллаж болох юм.
Медведев ерөнхий сайдын аж үйлдвэр, эрчим хүчний асуудал эрхэлсэн орлогчийн албан тушаалдДмитрий Козакийн нэрийг дэвшүүлснийг РИА Новости агентлаг мэдээлжээ.Өмнө нь сайд нарын танхимын тамгын газрын тэргүүний нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан Максим Акимов ерөнхий сайдын орлогч болж болох юм. Батлан хамгаалахын орлогч сайдын үүрэг гүйцэтгэгч Юрий Борисов ерөнхий сайдын батлан хамгаалах аж үйлдвэрийн цогцолборын асуудал эрхэлсэн орлогчоор ажиллаж болох юм.Ерөнхийлөгчийн туслах бөгөөд Кремлийн хяналтын газрын дарга Константин Чуйченкогийн нэрийг засгийн газрын тамгын газрын газрын тэргүүний албан тушаалд дэвшүүлжээ.
Учрыг мэдэх хүмүүсийн хэлснээр, Медведев ерөнхий сайдын орлогчийн албан тушаалд нэр дэвшигсдийг нэрлэхдээ, засгийн газрын даргын одоогийн нэгдүгээр орлогчийн үүрэг гүйцэтгэгчИгорь Шувалов, ерөнхий сайдын батлан хамгаалах-аж үйлдвэрийн цогцолборын асуудал эрхлэсэн орлогчийн үүрэг гүйцэтгэгч Дмитрий Рогозин, засгийн газрын орлогч даргын үүрэг гүйцэтгэгч Александр Хлопонин, Аркадий Доворкович, Юрий Трутнев нарын нэрийг дурдаагүй байна. Тэднийг ямар албан тушаалд томилох нь одоогоор тодорхойгүй байна.