Хятад таван авлигачаа Өмнөд Солонгосоос баривчилж авчирлаа Хятадын хууль сахиулагчид авлигатай тэмцэх кампанит ажтл, эх орноосоо зугтаасан авлигачдыг эрэн сурвалжлах “Үнэгний ан” ажлынхаа хүрээнд Өмнөд Солонгосоос таван авлигачийг энэ сарын 4-нд эргүүлж авчирлаа гэж БНХАУ-ын Нийгмийн аюулгүй байдлын яам мэдэгдлээ. Энэ бол эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэхэд манай хууль хяналтын байгууллага гадаад улс орнуудтай амжилттай хамтран ажиллаж байгаагийн нэг илрэл гэж мэдээлэлд дурдсан байна. Энэ таван гэмт хэрэгтэн 2012 оны эхнээс залилангийн янз бүрийн сүлжээ ашиглан бусдаас 140 сая юань залилаад мөрдөн шалгаж байх үеэр Өмнөд Солонгос руу зугтсан юм байна. Мөн улсын хөрөнгийг хууль бусаар завшсаны нь төлөө 2016 оны арванхоёрдугаар сард Хэнань мужийн прокурорын газар баривчлах шийдвэр гаргаад гэмт хэрэгтнийг эргүүлэн өгөхийн Сөүлд дипломат шугамаар мэдэгджээ. Улмаар Өмнөд Солонгосын цагдаагийнхан гэмт этгээдүүдийг энэ оны хоёрдугаар сард саатуулан хуулийн дагуу Хятадад хүлээлгэн өгсөн нь энэ.