-
2016 оны 5 сарын 25
Францын засгийн газраас мягмар гаригт энэ жилийн Тур де Франс дугуйн уралдааны үеэрх аюулгүй байдлын хараа хяналтыг чангатгах талаар зарлалаа. Энэ жилийн олон улсын дугуйн уралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг францын 23000 цагдаагийн албан хаагч болон тусгай хүчнийхэн хамгаалж, ажиллахаар болсон байна. Энэхүү арга хэмжээг өнгөрсөн долоо хоногт парламентын зүгээс дахин 2 сарын хугацаатайгаар сунгасан улс орон даяарх онцгой байдлын хүрээнд авч хэрэгжүүлэхээр болоод байна. Францын Дотоод хэргийн сайд Бернар Казенёв Тур де Франс дугуйн уралдааныг зохион байгуулагч Кристиан Прудхоммтой уулзсаны дараагаар уг шийдвэрийг гарган зарласан байна.
-
2016 оны 5 сарын 25
Вьетнам улсад айлчилж байгаа АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама тус улсын Ерөнхийлөгч Тран Дай Квангтай уулзсаны дараагаар хоёр улсын төрийн тэргүүн нар АНУ болон Вьетнамын компаниудын хооронд байгуулагдаж байгаа худалдааны шинэ гэрээг үзэглэх ёслолыг тэргүүлэн оролцсон байна. Цагаан Ордны зүгээс уг гэрээний дагуу хоёр улсын хооронд 16 тэрбум ам.долларын худалдаа явагдах болно хэмээн мэдэгдсэн байна. Эдгээр бүлэг гэрээнд Вьетнамын агаарын тээвэр үйлдвэрлэгч Вьетжет компанид АНУ-ын Пратт, Уитнис компаниуд 135 ширхэг онгоцны хөдөлгүүр нийлүүлэх болон Бойнг компаний зүгээс 100 ширхэг онгоцыг Вьетнам улсад нийлүүлэх тухай тусгагдсан байна. Мөн АНУ-ын Жи-И Винд компани болон Вьетнамын Засгийн газрын хооронд 1000 мегаваттын чадалтай салхин генераторыг хөгжүүлэх гэрээг байгуулсан байна. Хагас зуун жилийн хугацаанд үргэлжилсэн, Вьетнам улсад зэвсэг худалдаалахыг хориглосон хоригийг албан ёсоор цуцалсаныг Б.Обама Вьетнамын төрийн тэргүүнтэй хамт мөн өдөр зарлалаа. Тэрээр өнгөрсөн дайны үеийн ярвигтай түүхийг ардаа орхиж, өсөлттэй хөгжлийн түүчээ болсон тэргүүлэгч улстай хамтран ажиллах шинэ эрин үе эхэлж байгааг онцлон тэмдэглэсэн байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри болон Вьетнамын Гадаад хэргийн сайд Фам Бин Миний нар Вьетнам улсад АНУ-ын Peace Corps байгууллагын хөтөлбөрийг анх удаагаа хэрэгжүүлж эхлэх хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолыг тэргүүлсэн байна. Гэрээний дагуу Вьетнамын Ханой болон Хо Ши Мин хотуудад Peace Corps-ийн зүгээс англи хэлний сургалтын хөтөлбөрийг явуулахаар болж байна. Жон Керри энэхүү хөтөлбөр нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны шинэ алхам болох болно хэмээн онцолсон байна. Хөтөлбөрийн дагуу 2017 онд Вьетнам улсад 20 сайн дурын ажилтан хүрэлцэн ирж англи хэл заах бөгөөд цаашдаа үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн тэлэх ээр төлөвлөж байгаа юм байна.
-
2016 оны 5 сарын 25
Энэтхэг улс анхны жолоочгүй сансрын хөлгийг хөөргөх туршилтыг амжилттай явуулаад байна. RLV-TD буюу дахин ашиглах сансрын хөлгийг хөөргөх технологийг ашигласан уг туршилтыг тус улсын зүүн хэсгийн Андра Прадеш мужийн Срихарикота хотноо амжилттай явуулсан байна. Жолоочгүй хөлөг Бенгалийн булан дахь газардлагын бүсэд амжилттай газардсан талаар Энтэхэгийн Сансрын Судалгааны Байгууллагын албаныхан мэдээлсэн байна. Жолоочгүй сансрын хөлгийн хөөрснөөс газардах хүртэлх нислэг нийт 770 секунд үргэлжилсэн байна.
-
2016 оны 5 сарын 24
Даваа гаригт Ираны нийслэл Тегеран хотноо Иран, Афганистан улсын Ерөнхийлөгч болон мөн Энэтхэгийн Ерөнхий Сайд нар уулзсан байна. Гурван орны удирдагчид уулзалтын үеэр олон сэдвээр хэлэлцсэний дотор мөн Энэтхэг улсын 500 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар босох Ираны стратегийн ач холбогдол бүхий боомтын төслийн талаар ярилцсан байна. Ираны Чабахар боомтын төслийг хэрэгжүүлснээр Төв Азийн далайд гарцгүй улс орнуудад худалдааны шинэ зам нээгдэж, уг боомтыг ашиглан гадаад худалдаагаа өргөн хэмжээнд явуулах боломж нээгдэх юм. Өнгөрсөн жил Иран улс цөмийн хөтөлбөрөө хязгаарласнаар тус улсын эсрэг их гүрнүүдийн тавьсан хоригууд цуцлагдсаны дараагаар Тегераны зүгээс дэлхийн эдийн засгийн системд эргэн нэгдэх бүхий л арга замыг эрэлхийлж эхлээд байгаагийн нэг жишээ нь энэхүү боомтын төсөл болж байна.
-
2016 оны 5 сарын 24
Иракийн Ерөнхий сайд Хайдер Аль Абади Исламын Улс бүлэглэлийн хяналтанд байгаа Фаллужа хотыг чөлөөлөх цэргийн ажиллагааг эхлүүлж байгааг өчигдөр тус улсын төв телевизийн сувгаар албан ёсоор зарлан мэдэгдлээ. Энэхүү мэдэгдэлийг хийх үеэр түүнтэй хамт мөн Иракийн Батлан хамгаалах яамны цэргийн коммандлагчид болон тус улсын терроризмын эсрэг тусгай хүчнийхэн байлцсан байна. Иракийн зэвсэгт хүчнийхэн Исламын Улс бүлэглэлийг ялахад тун ойрхон байгаа талаар Ерөнхий сайд яриандаа дурьдсан байна. Фаллужа хот нь нийслэл Багдад хотоос баруун зүгт 65 км-т оршдог бөгөөд сүүлийн 2 гаруй жилийн турш Исламын Улс бүлэглэлийн хяналтанд оршсоор байгаа юм.
-
2016 оны 5 сарын 24
Тайландад охидын сургуулийн дотуур байранд гал гарч, 18 охин амь үрэгджээ
-
2016 оны 5 сарын 24
Тажикистан улсын ард түмэн ням гаригт тус улсын төр засгийг 1992 оноос хойш удирдсан Ерөнхийлөгч Эмомали Рамоныг бүх насаар нь төр барих асуудлыг үндсэн хуулинд тусгаж, өөрчлөх тухай бүх нийтийн санал асуулгад оролцож, саналаа өглөө. Ням гаригийн өглөө эхэлсэн бүх нийтийн санал асуулгын дүн тухайн өдрийн үдээс хойш гарч, нийт ард түмний 80 орчим хувь нь дэмжсэнээр Ерөнхийлөгч Эмамоли Рамон бүх насаараа тар барихаар болсон байна. Үндсэн хуулинд оруулж байгаа бас нэгэн өөрчлөлт нь тус улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчийн насны доод хэмжээг 35 байсныг 30 болгосон явдал юм. Ингэснээр энэ жил 29 настай Рамоны хүү 2020 онд явагдах дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломж, нөхцлийг бүрдүүлж өгөөд байгаа юм байна.
-
2016 оны 5 сарын 23
Сербийн нийслэл Белград хотноо ням гаригт 50 хос нэгэн зэрэг хуримаа хийсэн гайхалтай үйл явдал болж өнгөрлөө. Хотын удирдлагын төв байрны өмнөх талбайд зохион байгуулагдсан уг арга хэмжээнд мөн найрал хөгжмийн хамтлаг оролцсон байна. Белград хотын удирдлагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг арга хэмжээ 18 дахь жилдээ ийнхүү амжилттай зохион байгуулагдсан бөгөөд бүх хосуудын гэрлэх ёслол явагдаж дууссаны дараагаар хуримын үдэшлэгийн арга хэмжээ зохион байгуулагдсан байна.
-
2016 оны 5 сарын 23
EgyptAir компаний осолдсон онгоцны эд зүйлс олдсон Газар дундын тэнгисийн зүүн хэсэг рүү шумбагч онгоцыг илгээсэн талаар Египетийн Ерөнхийлөгч Абдел Фатах Эл Сисси ням гаригт мэдэгдлээ. Тус улсын Газрын тосны асуудал эрхлэх яамны уг шумбагч онгоц нь 3000 метрийн гүнд хүрч ажиллах хүчин чадалтай талаар хэлсэн байна. Өнгөрөгч долоо хоногийн пүрэв гаригт тохиосон Эйрбус А320 онгоцны ослын дараагаар Ерөнхийлөгч Эл Сисси ням гаригт ийнхүү анх удаагаа олон нийтэд мэдэгдэл хийсэн бөгөөд онгоцны ослын талаарх цорын ганц магадлал, тааварт итгэж найдахгүй байх хэрэгтэйг онцлон хэлсэн байна.
-
2016 оны 5 сарын 23
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама энэ долоо хоногт Азийн улс орнуудаар хийх айлчлалаа Вьетнам улсаар эхлүүлж байна. Тэрээр ням гаригийн шөнө Ханой хотноо хүрэлцэн ирээд байна. Б.Обама Вьетнам улсад 3 хоног саатах бөгөөд энэ хугацаанд хоёр улсын хоорондох худалдаа болон аюулгүй байдлын хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлаар ярилцахаас гадна мөн АНУ-ын Конгрессийн зүгээс баталсан 12 улс орныг хамарч байгаа Транс-Номхон Далайн Худалдааны Гэрээний талаар Вьетнам улстай тохиролцоонд хүрэх талаар хэлэлцэх юм. Вьетнамын зүгээс тус улсад зэвсэг худалдаалах явдлын эсрэг тавьсан АНУ-ын хэсэгчилсэн хоригийг Ерөнхийлөгч Б.Обама айлчлалынхаа үеэрээ цуцлана хэмээн найдаж байгаа юм. Уг асуудлыг Америкийн тал ерөнхийдөө авч үзэж байгаа ч Вьетнамын хүний эрхийн байгууллагуудын зүгээс энэхүү санаачилгыг эсэргүүцэж магадгүй байгаа юм. Б.Обамагийн хувьд Вьетнамын дайны дараагаар тус улсад айлчилж байгаа АНУ-ын гурав дахь Ерөнхийлөгч болж байна. Вьетнам дахь айлчлалаа өндөрлүүлсний дараа тэрээр Япон улсыг зорих болно.
-
2016 оны 5 сарын 23
Италийн Неаполь хотноо дэлхийн хамгийн урт пиццаны дээд амжилтыг тогтоох арга хэмжээ болж өнгөрлөө. Энэхүү арга хэмжээнд дэлхийн өнцөг булан бүрээс 400 гаруй пиццаны тогооч нар хүрэлцэн ирж оролцсон бөгөөд тэд хамтдаа 1853 метр урт маргерита пиццаг хийснээр дэлхийн дээд амжилтыг тогтоосон байна. Хамгийн урт пиццаг бүтээхийн тулд 2 тонн моцарелла бяслаг, 2 тонн гурил, 1497 кг улаан лоолийн сүмс, 201 литр ургамлын тос болон 20 кг базилик ашиглагдсан бөгөөд пиццаг нийт 11 цагийн хугацаанд хийж дуусгасан байна. 2015 оны Миланы үзэсгэлэн яармагийн үеэр хийж байсан 1.5 км-ийн урттай пиццаны амжилтыг Неаполь хотноо ийнхүү эвдэж, шинэ дээд амжилтыг тогтоолоо.
-
2016 оны 5 сарын 23
Швейцарийн нийслэл Берн хотын ойролцоох Интерлакен хотод хурдан галт тэрэг автобустай мөргөлдөж, осолдсоны улмаас 16 хүн бэртэж гэмтээд байгаа талаар тус улсын цагдаагийн албанаас мэдээлсэн байна. Уг мэдэгдэлд осол орон нутгийн цагаар баасан гаригийн шөнө төмөр замын уулзвар дээр гарсан гэжээ. Бэртэж гэмтсэн 16 хүнийг тэр даруй ойрын эмнэлэгт хүргэсэн бөгөөд тэдгээр хохирогчид хэр хүнд, ноцтой гэмтэл авсан нь одоогоор тодорхойгүй байгаа юм байна. Цагдаагийн албаныхан ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж эхлэсэн байна.
-
2016 оны 5 сарын 23
Йордан улсад суух Иракийн онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Сафиа Аль Сухайл хоёр улсын хаагдаад байсан хил хоёр долоо хоногийн дараа эргэн нээгдэнэ хэмээн мэдэгдсэн байна. 11 сарын турш хаагдсан хил эргэн нээгдсэнээр хоёр талын худалдаа сэргэж эхлэхээс гадна мөн Йордан руу гарсан Иракийн дүрвэгсэд эх орондоо буцаж ирэх боломжтой болж байгаа юм. Тухайн хилээр орж, гарч байсан ачааны автомашинуудаас Исламын Улс бүлэглэлийн зүгээс дур мэдэн татвар авч байсан явдлыг таслан зогсоохын тулд 2015 оны 7 дугаар сард хилийг Иракийн зүгээс хаасан юм. Хил хаасан явдал нь Йорданы эдийн засагт багагүй хэмжээний цохилт өгч, 2015 онд Ирак руу гаргасан экспортын хэмжээ 2014 оныхтой харьцуулахад 470 сая ам.доллараар буурсан байна.
-
2016 оны 5 сарын 23
EgyptAir компаний 804 дүгээр нислэгийг үйлдэж байгаад Газар дундын тэнгист осолдсон онгоцноос олдсон зарим эд зүйлсийг Египетийн зэвсэгт хүчний зүгээс бямба гаригт танилцуулсан байна. Парисаас Кайр хүрэх замдаа осолдсон уг онгоцонд зорчигч болон багийнхан гээд нийт 66 хүн байсан бөгөөд бүгд амь үрэгдсэн хэмээн үзэж байгаа юм. Эрлийн багийнхны хийсэн онгоцны ослын үлдэгдлийн дүрс бичлэгт онгоцны эвдэрхий суудал, аврах хантааз, онгоцны багийнхны хувцасны урагдсан тасархай гэх мэт зүйлсийг танилцуулсан байна. Египетийн зэвсэгт хүчнийхний мэдэгдсэнээр осолдсон онгоцны үлдэгдлийг Газар дундын тэнгисийн зүүн хэсгээс буюу Александриа хотоос хойд зүгт 290 км-ийн зайд орших далайн уснаас олсон байна.
-
2016 оны 5 сарын 22
81 хүн аянганд цохиулжээ
-
2016 оны 5 сарын 21
Дэлхийн эрүүл Мэндийн байгууллага (ДЭМБ) Зика вирус ойрын хэдэн сард Европт тархаж магадгүй хэмээн сануулсан байна.
-
2016 оны 5 сарын 21
БНХАУ-ын буддын сүмийн лам, Бээжингийн Технологийн их сургуулийн мэргэжилтнүүдтэй хамтран робот лам бүтэзжээ.
-
2016 оны 5 сарын 21
“Нокиа” компанийг БНХАУ-ын цахилгаан бараа үйлдвэрлэгч “Fox- conn” худалдаж авахаар болжээ.
-
2016 оны 5 сарын 21
Өмнөд Солонгосын автомашин үйлдвэрлэлийн салбарын тэргүүлэх компани болох Хьюндай Мотор тансаг зэрэглэлийн “Genesis” брэндийн цуврал болох ”G80” загварын машинаа лхагва гарагт танилцууллаа.
-
2016 оны 5 сарын 20
АНУ-ын Вашингтон хотноо лхагва гаригт тус улсын Зэвсэгт Хүчний Төрийн Нарийн Бичгийн Даргын үүрэгт албанд томилогдсон Эрик Фаннингийн тангараг өргөх ёслол болж өнгөрлөө. Эрик Фаннинг нь ижил хүйстнээ сонирхогч гэдгээ олон нийтэд нээлттэй мэдэгдсэн, АНУ-ын Зэвсэгт хүчний удирдах албанд томилогдсон анхны цэргийн зүтгэлтэн болж байна. Түүний тангараг өргөх ёслол Батлан Хамгаалах Яамны байранд явагдсан бөгөөд АНУ-ын Батлан Хамгаалахын Төрийн Нарийн Бичгийн Дарга Эш Картер байлцсан байна. Эрик Фаннинг 2013-2015 оны хооронд АНУ-ын Агаарын хүчний нарийн бичгийн даргын орлогчийн үүргийг гүйцэтгэж байсан бөгөөд дараагаар нь хагас жилийн хугацаанд Агаарын хүчний нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байсан байна.