-
2016 оны 5 сарын 05
Исламын үхуулга сурталчилгаа явуулж байсан 4 этгээдийг баривчилжээ
-
2016 оны 5 сарын 05
Сирийн асуудлаарх НҮБ-ын тусгай төлөөлөгч Стаффан Де Мистура, ОХУ-ын Гадаад Хэргийн Сайд Сергей Лавровтой мягмар гаригт Москва хотноо Сирийн асуудлаар уулзаад байна. Энэ үеэр тэрээр энэ тавдугаар сар Сирийн хувьд маш чухал сар болж өнгөрөхийг дурьдсан байна. Өчигдрийн уулзалтын гол сэдэв Сирийн гал зогсоох гэрээ зөрчигдсөөр байгаа асуудлыг зохицуулах тухай байлаа. ОХУ-ын ГХ Сайд С.Лавровын хувьд АНУ болон ОХУ хамтран Сири дэх гал зогсоох гэрээ зөрчигдөж байгаа эсэхийг хянах төвийг Женев хотноо үүсгэхээр зорьж байгаа гэдгийг энэ үеэр хэллээ. Уг төвийг ойрын өдрүүдэд ажиллуулж эхлэх болно гэж С.Лавров мэдэгдлээ. Синхрон: Сергей Лавров, ОХУ-ын Гадаад Хэргийн Сайд “Хоёр улсын Батлан хамгаалах яамд энэхүү асуудлаар өдөр бүр холбогдож байгаа. Видео холбоо ашиглан ярилцаж байгаа энэхүү ярианы үр дүнд Сирийн гал зогсоох гэрээг зөрчигдөж байгаа явдлыг хянах Орос-Америкийн хамтарсан хяналтын төвийг ойрын өдрүүдэд Женев хотноо ажиллуулж эхлэхээр болоод байна.
-
2016 оны 5 сарын 04
Олимпийн галт бамбар өчигдөр РИО 2016 зуны Олимпийн наадмыг зохион байгуулагч Бразил улсад хүрэлцэн ирлээ. Бразилын Олимпийн Хорооны Тэргүүн Карлос Нузман галт бамбарыг барьсаар нисэх онгоцноос бууж ирсэн байна. Галт бамбарыг нийслэл Бразилиа хотноо байрлах Планальто ерөнхийлөгчийн ордонд Ерөнхийлөгч Дилма Руссеффт гардуулсан байна. Дилма Руссефф Бразил улсыг тойрох галт бамбарын аялал эхэлж байгааг зарлан, галт бамбарыг барьж гүйх эхний тамирчин болох 2008 болон 2012 оны Олимпийн эмэгтэйчүүдийн воллейболын алтан медальт Фабиана Клаудинод гардуулсан байна. Галт бамбарын аялалд оролцох хүн бүр 200 метрийн зайд гүйх бөгөөд Фабиана Клаудиногийн дараа Бразилын нэрт математикч Артур Авила Кордейро де Мело бамбарыг барьж гүйхээр болжээ. 8 дугаар сарын 5-ны өдөр эхлэх Олимпийн нээлтээс өмнө галт бамбарыг 12000 хүн тус улсын 329 хотуудаар аялуулах юм байна.
-
2016 оны 5 сарын 04
Мексикийн нийслэл Мехико хотын захиргааны зүгээс агаарын бохирдлыг онцгой байдлыг мягмар гаригт зарлаад байна. Хотын агаарын бохирдол хэвийн хэмжээнээс 1.5 дахин ихэссэн тул онцгой байдал зарлаад байгаа бөгөөд агаарын бохирдлыг бууруулах үүднээс хотын нийт автомашины 40 хувийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх шийдвэрийг гаргасан байна. Ирэх 6 дугаар сарыг дуустал үргэлжлэх энэхүү дүрмийн дагуу тус хотын 5 автомашин тутмын нэг нь дугаарын хязгаарлалтын зачрмаар замын хөдөлгөөнд оролцохгүй болж байгаа юм. Ийнхүү Мехико хотноо нэг сарын хугацаанд хоёр дахь удаагаа онцгой байдал зарлаад байна. Хотын эрх баригчдын зүгээс агаарын бохирдлыг бууруулах талаар олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа ч мэдэгдэхүйц үр дүн ажиглагдахгүй байгаа тул цаашдаа автомашинуудын агаар бохирдуулах хэмжээг шалган тооцож, уг шалгалтад тэнцээгүй автомашиныг замын хөдөлгөөнд оролцохыг нь хориглох хатуу арга хэмжээг авч эхлэх болно хэмээн мэдэгджээ.
-
2016 оны 5 сарын 02
Шинэ долоо хоногийн арилжааны эхний өдөр Токиогийн биржийн хувьцааны үнэ 3.6 хувиар буурсан үзүүлэлттэй гарлаа. Токиогийн хөрөнгийн биржийн Никкей индекс 3.6 хувиар буурч 16,062 болсон байна. Хувьцааны үнэ буурсан шалтгааныг Японы Төв банкнаас хөрөнгө болон зээлийг хөнгөвчлөхөөс татгалзах шийдвэрийг гаргасантай холбон тайлбарлаж байна. Харин энэ үеэр Японы иений Америк долларын эсрэг ханш сүүлийн 18 сард байгаагүй дээд хэмжээнд хүрч өсөөд байна.
-
2016 оны 5 сарын 02
Гиннесийн амжилтын номонд Испаний нийслэл Мадрид хотын төвд байрлах Ботин рестораныг албан ёсоор дэлхийн хамгийн хөгшин буюу олон жил оршин тогтносоор байгаа ресторанаар нэрлэсэн байна. Уг рестораныг 1725 онд франц тогооч Жан Ботин үүсгэн байгуулж байсан ажээ. Өнөөдөр энэхүү рестораныг ахлан ажиллуулж байгаа Хосе Гонзалесийн хэлснээр түүний өвөг эцэг нь уг рестораны бизнесийг 1930-аад оны үед анхны үүсгэн байгуулагчдын үр хүүхдүүдээс авсан байна.
-
2016 оны 5 сарын 02
Кени улсад үерийн улмаас барилга нурж,10 хүн амь үрэгдэв
-
2016 оны 5 сарын 02
Шведийн эзэн хаан 70 насны төрсөн өдрөө тэмдэглэн өнгөрүүллээ
-
2016 оны 5 сарын 01
Нигери. Хууль ёсны цалин, орлогоосоо дээгүүр түвшинд амьдарч байгаа төрийн албан хаагчдыг хараандаа авч эхэлснийг Авлига болон холбогдох бусад гэмт хэрэгтэй тэмцэх бие даасан комиссоос мэдээлэв. Түүнчлэн төрийн нэг албан хаагчаас 61 хаус хурааж авсан гэж мэдэгдэв. Тус байгууллагын зүгээс тун удахгүй авлигад хамгийн ихээр автаад байгаа яам, байгууллага, агентлагын нэрийг нийтэд зарлах талаар мэдэгдэлд дурдсан байна.
-
2016 оны 4 сарын 30
БНХАУ-ын АНУ дахь хөрөнгө оруулалт өсөх хандлагатай байна
-
2016 оны 4 сарын 29
ОХУ-ын шинээр барьж байгуулсан сансрын пуужин хөөргөх Восточный Космодром төвөөс өчигдөр анх удаа амжилттай пуужин хөөргөөд байна. ОХУ-ын Алс Дорнодод байгуулагдсан тус төвөөс орон нутгийн цагаар пүрэв гаригийн өглөө ”Союз 2.1А” пуужинг амжилттай хөөргөлөө. Гурван хиймэл дагуулыг тойрог замд аваачих уг пуужин хөөрснөөс хэдэн цагийн дараа гурван хиймэл дагуул дэлхийн тойрог замд амжилттай орсон талаар Роскосмос сансрын агентлагаас гаргасан мэдэгдэлд дурьдсан байна. Пуужинг лхагва гаригт хөөргөхөөр төлөвлөөд байсан ч нэг өдрөөр хойшлуулан өчигдөр хөөргөсөн байна. Үүнтэй холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Восточный Космодромд нэг өдрийг өнгөрүүлсэн байна. Восточный Космодром төвийг ОХУ-ын нийслэл Москва хотоос 5500 км-ийн зайд байгуулсан байна.
-
2016 оны 4 сарын 29
Ганбаатар Мөнх-Эрдэнэ
-
2016 оны 4 сарын 29
Францын нийслэл Парис хотноо Chanel брендийн дэлгүүрийг дээрэмдсэн хэрэг гарсан байна. Дээрэм орон нутгийн цагаар пүрэв гаригийн үүрийн 5 цаг 30 минутанд үйлдэгдсэн бөгөөд дээрэмчид автомашинаар дэлгүүрийн цонхыг дайран орж, олон тооны тансаг зэрэглэлийн өндөр үнэтэй гар цүнхийг хулгайлан зугтсан байна. Дэлгүүрийг дайрсан автомашин шатаж үлдсэн бөгөөд дээрэмчдийг хичнээн тооны цүнх авсан гэдгийг одоогоор тогтоогоогүй байгаа талаар Парис хотын цагдаагийн албанаас мэдээллээ. Парисын цагдаагийн албанаас дээрмийн талаарх нэмэлт асуултанд хариулахаас татгалзсан байна. Мөн Chanel компаний төлөөлөгч ч хэрэг явдлын талаарх асуултанд ямар нэгэн хариу өгөөгүй байна. Парис хотноо энэ төрлийн дээрмийн хэргийн гарц сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байгаа билээ.
-
2016 оны 4 сарын 29
БНХАУ-ын Засгийн газраас Эквадорын газар хөдлөлтийн гамшигт өртсөн бүсэд туслах яаралтай тусламжийн эхний хэсэг Эквадорын орон нутгийн цагаар 27-ны үдээс өмнө хүрч очоод байна. Эквадорын Парламентын даргын 1-р орлогч Россана Альварадо хүлээлгэн өгөх ёслол дээр ”Хятадын Засгийн газрын яаралтай тусламжид маш их баярлаж байна. Энэ нь гамшигт өртсөн иргэдэд ихээхэн дэмжлэг болох юм” хэмээн хэлсэн байна. БНХАУ-аас Эквадорт суугаа элчин сайдын яамнаас энэ талаар мөн мэдэгдэл хийсэн байна. Мэдэгдэлд ”энэ удаа нийтдээ 5400 майхан, 10 мянган ширхэг эвхдэг ор хүргэгдэн ирсэн бөгөөд Хятадын Улаан загалмайн нийгэмлэгийн туслах баг мөн өдрийн үдээс хойш Куито хотноо хүрч, эдгээр майхан зэргийг түгээх, угсрах, хүмүүсийг бэлтгэж сургах зэрэг ажилд оролцож эхэлсэн” хэмээн танилцуулсан байна.
-
2016 оны 4 сарын 29
Сирийн гал зогсоох гэрээ зөрчигдсөөр байна. Өнгөрсөн долоо хоногт тус улсын хойд хэсэгт явагдсан тулааны үеэр нийт 200 гаруй хүн амь үрэгдсэний ихэнх нь Алеппогийн ойролцоо амьдарч байсан энгийн иргэд байсан байна. Сирийн гал зогсоох гэрээ Алеппо-д агаараас цохилт үзүүлснээр дууссан талаар Ливаны шинжээч тайлбарлан хэлсэн байна. Бейрутын Америкийн их сургуулийн профессор Хилал Хашан хэлэхдээ Женевт үргэлжилсээр байгаа Сирийн энхийн хэлэлцээр нь нөхцөл байдалд саад тотгор болж байна гээд бодит байдалд ОХУ л Сирид хамгийн нөлөө бүхий үйл ажиллагааг явуулж байгааг онцолжээ. Тиймээс Сирийн асуудлаарх ямарваа нэгэн гэрээ хэлэлцээрийг ОХУ-д байгуулах хэрэгтэй гэсэн байна. Энэ үеэр Швейцарийн Женев хотноо Сирийн асуудлаарх НҮБ-ын тусгай төлөөлөгч Стаффан Де Мистура Аюулгүйн Зөвлөлд Женевийн энхийн яриа хэлэлцээ болон Сири дэх гал зогсоох гэрээний талаар товч танилцуулгыг хийлээ. Танилцуулгын дараа сэтгүүлчидтэй хийсэн уулзалтын үеэр хэлэхдээ ”өнгөрсөн 48 цагийн дотор 25 минут тутамд нэг Сирийн иргэн амь үрэгдэж, 13 минут тутамд нэг иргэн шархадсан дундаж тоо баримт бидэнд ирээд байна” гээд гал зогсоох гэрээг гэрээг зөрчин, хүчирхийлэл үйлдэгдсээр байгаа нь энхийн яриа хэлэлцээнд саад учруулж байгааг хэлсэн байна. Тэрээр Сирийн засгийн газар гал зогсоох гэрээг олон удаа зөрчсөний улмаас өнгөрсөн долоо хоногт сөрөг хүчний төлөөлөгчид энхийн яриа хэлэлцээнд оролцохоос татгалзсан болохыг онцолсон байна.
-
2016 оны 4 сарын 29
Apple компаний ажилтан АНУ-ын Купертино хотод байрлах тус компаний төв байрны хурлын танхимд нас барсан байдалтай олдсон талаар хотын цагдаагийн албанаас мэдээлсэн байна. Санта Клара дүүргийн цагдаагийн албан хаагч, дэслэгч Андреа Урена хэлэхдээ ямар нэгэн гадны нөлөөллөөс болж нас барсан зүйл байгаагүй гэсэн байна. Мөн дүүргийн эмнэлгээс уг нас барсан эрэгтэйн үхлийн шалтгааныг мэдээлэх болно хэмээн хэлсэн байна. Компаний зүгээс уг ажилтныг ”авьяаслаг залуу ажилтан” байсан хэмээн тодорхойлсон бөгөөд уг эрэгтэйн нэр болон хувийн бусад мэдээллийг олон нийтэд дэлгэхээс татгалзсан байна. Мөн компаний зүгээс түүний гэр бүлийнхэн болон анд найзууд, хамтран ажиллагсдад гүн эмгэнэл илэрхийлсэн байна.
-
2016 оны 4 сарын 28
ШУУРХАЙ МЭДЭЭ
БНТУ-ын Бурса хотын төв гудамжид байрлах жуулчид олноор цугладаг сүмийн ойролцоо 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 17.45 цагийн орчимд дэлбэрэлт болж 1 хүн нас барж, 7 хүн шархаджээ.
Бурса хотын захирагчийн албанаас уг дэлбэрэлтийг террорист халдлага хэмээн үзэж байгаа, халдлагыг 25 орчим насны амиа золиослогч эмэгтэй үйлдсэн байж болзошгүй талаар мэдэгдсэн байна.
Дэлбэрэлтийн улмаас нас барсан, гэмтсэн хүмүүсийн дунд Монгол Улсын иргэд байхгүй тухай Анкарад суугаа Элчин сайдын яамнаас мэдээлэв.
-
2016 оны 4 сарын 28
Тайландад агаарын хэм хэт халж, цельсийн 40 хэмээс давсан градустай өдрүүд үргэлжилсээр байна. Тус улсад 4 дүгээр сард халуун байх нь хэвийн үзэгдэл хэдий ч өдөр бүр 40 хэмээс дээш халж байгаа явдал удаан үргэлжилсээр байгаа нь сүүлийн 65 жилд тохиолдоогүй үйл явдал болж байна. Өдрийн дундаж хэм цельсийн 40 градус байгаа бөгөөд дээд тал нь 44.3 градус хүрсэн байна. Цаг уурчид энэ долоо хоногийн сүүлээр тропикийн бүсийн далайн шуурга эхлэнэ гэж хэлж байгаа ч энэ нь удаан үргэлжлэхгүй бөгөөд цельсийн 40 хэмээс давсан хэт халуун байдал 5 дугаар сарын дунд хүртэл үргэлжилэх болно гэжээ. 5 дугаар сарын дундаас эхлэн борооны улирал эхлэх юм байна. Зүүн өмнөд Азийн бүсийн улс орнуудад агаарын хэм өндөр халж байгаа явдлыг Эл Ниньо байгалийн ховор үзэгдэлтэй холбон тайлбарлаж байгаа юм. Уг үзэгдлээс шалтгаалан бүс нутагт сүүлийн хэдэн арван жилд тохиолдоогүй ган гачиг үргэлжилсээр байгаа билээ.
-
2016 оны 4 сарын 28
Өмнөд Солонгос улсын Олимпийн Хорооноос өчигдөр Рио 2016 Олимпийн наадамд оролцох тамирчдад зориулсан тусгай өмсгөлийг танилцуулаад байна. Урт ханцуйтай бэлтгэлийн цамц, өмдний хослол бүхий уг хувцсыг Зика вирусын халдвараас сэргийлэх зориулалттайгаар бүтээсэн ажээ. Тамирчдын өмсөх уг хослолыг шумуул үргээгч химийн бодисоор будсан бөгөөд Олимпийн наадмын үеэрх нээлт, бэлтгэл гэх мэт бүхий л арга хэмжээнд өмсөх ёстой гэдгийг Өмнөд Солонгосын Олимпийн Хорооноос мэдэгдсэн байна. Мөн тус хорооноос тамирчид дүрмийн дагуу зөвхөн тэмцээний үед л зориулалтын өөр хувцас, өмсгөл өмсөх болно гэсэн байна. Гэхдээ тэмцээний үеэр шумуулын эсрэг цацлага цацахыг зөвшөөрсөн талаар нэмж хэлсэн байна. Удахгүй тус хорооноос тамирчид болон Олимпийн наадмыг очиж үзэх иргэдэд зориулан Зика вирусын халдвараас хэрхэн сэргийлэх тухай иж бүрэн заавар, зааварчилгааг гаргах болно хэмээн энэ үеэр мэдэгдлээ.
-
2016 оны 4 сарын 28
Хүн төрөлхтний эв санааны нэгдлийн баяр-олимпийн наадам эхлэхэд 3-хан сарын хугацаа үлдээд байна.Рио 2016 зуны олимпийн наадамд оролцох ОХУ-ын шигшээ багийн өмсгөлийг уламжлал ёсоороо спортын бараа үйлдвэрлэгч Bosco компани ивээн тэтгэжээ.Тамирчдын Риод өмсөх 48 зүйлийн өмсгөлийг 26 янзын размерийн сонголттой гаргасан байна.Өмнө нь ОХУ-ын тамирчдын өмсгөлийг чимдэг байсан уламжлалт хээнээс энэ удаад татгалзаж,спортын хэв маягийг илүү тодотгосон загвар сонгожээ.