Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай хоёр Солонгосын хоорондох хилийн цэрэггүй бүсийн Панмунжон тосгон дахь “Энхтайвны ордонд” уулзахыг зөвшөөрлөө гэж CNN мэдээллээ.
Энэ уулзалтын талаар саяхан Панмунжонд болсон Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Ины хэлэлцээрийн үеэр ярилцаж энд Америкийн ерөнхийлөгч, БНАСАУ-ын тэргүүний уулзалтад бүх зүйл бэлэн байгааг ярьсан юм байна.
Уулзалт тавдугаар сарын сүүлч юм уу, зургадугаар сарын эхээр болж магадгүй байна.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ч уулзалтыг хоёр солонгосын тэргүүнүүдийн уулзсан “Энхтайвны ордонд”-д хийх саналаа илэрхийлснийг EADaily мэдээлсэн юм. Трамп твитертээ “Уулзалтын зохион байгуулахаар олон орны нэр гарч сонирхсоор байгаа ч Умард, Өмнөд Солонгосын хил дээрх “Энхтайвны ордон” л аль нэг гуравдагч орноос хамгийн зохимжтой, илүү их бэлэг дэмбэрэлтэй юм” гэж бичсэн юм.