-
2016 оны 4 сарын 28
Салах Абдесламыг Франц улсад шилжүүлээд байна
-
2016 оны 4 сарын 28
Өмнөд Африкийн хүний эрхийн төлөө тэмцэгч, Ерөнхийлөгч асан Нельсон Манделагийн хүрэл хөшөөг Палестины Рамалла хотноо нээсэн байна. 6 метрийн өндөртэй уг хөшөө нь ӨАБНУ-ын Йоханнесбург хотоос Уэст Банкийн Рамалла хотод өгсөн бэлэг байсан талаар тус хотын дарга Мусса Хадид нээлтийн үеэр хэлсэн байна. Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас болон Йоханнесбург хотын дарга Паркс Тау нар мөн хөшөөний нээлтийн ёслолд хүрэлцэн ирж, оролцсон байна. Нельсон Манделлагийн хөшөөг нээх ёслолд олон зуун палестинчууд оролцсон бөгөөд энэхүү арга хэмжээ мөн Апартейд дэглэмийг халсны 22 жилийн ойтой зэрэгцэн зохион байгуулагдсанаараа онцлог боллоо.
-
2016 оны 4 сарын 28
27 настай Сирийн дүрвэгч хөгжлийн бэрхшээлтэй иргэн Афин хотноо байрлах Елайонас хуарангаар Олимпийн бамбарыг барин гүйсэн байна. Тэрээр Грекийн Олимпийн Хорооны тэргүүн Спирос Капралосоос бамбарыг гардаж авсны дараагаар 1500 цагаач, дүрвэгч иргэн байрладаг уг хуарангаар ийнхүү хүн төрөлхтний эв нэгдлийн билэгдэл болсон Олимпийн бамбарыг барин гүйжээ. Ибрагим Аль Хуссейний хувьд Европ руу дүрвэхээсээ өмнө усанд сэлэлт, сагсан бөмбөг болон жудогийн спортоор хичээллэж байсан туршлагатай, мэргэжлийн тамирчин байсан ажээ. Сирийн зүүн хэсгийн Дейр Эз--Зор хотод төрж өссөн тэрээр багаасаа эхлэн Еуфрат мөрөнд сэлэлтээр хичээллэсэн юм байна. Сирийн иргэний дайны үеэр буюу 2012 онд дэлбэрэлтэнд өртөн баруун хөлөө алдсан тэрээр Турк улс руу оргон зайлж, тэндээсээ 2014 онд Грекийн зүүн эргийн Самос аралд хүрэлцэн ирсэн байна. Бусад дүрвэгсдийн адил эдийн засгийн хямралд өртсөн Грек улсыг орхин гаралгүй, эсрэгээрээ үлдэхээр шийдэж, өнөөдөр тэрээр тус улсад өөрийн гэсэн орон гэртэй болж, тодорхой ажил алба эрхлэн амьдарч байгаа юм байна. Олон Улсын Олимпийн Хорооны зүгээс энэхүү үйл явдлыг дүрвэгсдийн хямралын хохирогчдод дэмжлэг үзүүлэх билэгдлийн шинжтэй үйлдэл байсан талаар мэдэгдсэн бөгөөд Олимпийн далбаан дор 5-10 дүрвэгч иргэнийг наадамд оролцуулахаар төлөвлөж байгаагаа танилцуулсан байна.
-
2016 оны 4 сарын 27
Мягмар гаригт Перу улсын нийслэл Лима хотноо Мансууруулах бодисын эсрэг олон улсын 23 дугаар чуулган эхлээд байна. Мөнгө угаах болон хар тамхи, мансууруулах бодисын хууль бус наймааны эсрэг баримтлах бодлогын асуудлаар чуулж байгаа энэхүү олон улсын чуулга уулзалтанд дэлхийн 124 орны 500 орчим төлөөлөгчид оролцож байгаа талаар чуулганыг зохион байгуулагчдын зүгээс мэдэгдсэн байна. Мөн дээрх асуудлуудын өнөөгийн нөхцөл байдлын ярилцаж, үүний эсрэг хэрхэн тэмцэж байгаа талаар оролцогч улс орнууд харилцан туршлага хуваалцах болно гэжээ. Арга хэмжээг зохион байгуулагч Перу улсын Дотоод Хэргийн Сайд Хосе Луис Перез Гуадалупе хэлэхдээ 2015 онд тус улсад хар тамхи, мансууруулах бодисын хууль бус зөөвөрлөлтийн орлого болох 250 сая ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгийг угааж байсныг олж тогтоосон гэжээ.
-
2016 оны 4 сарын 27
Их Британий Парламентын зүгээс ”Биг Бен” цамхгийг засварлахаар болсныг мягмар гаригт албан ёсоор мэдэгдлээ. Парламентын ордны хажууд байрлах уг цамхгийг тус улсын Хатан Хаан 2 дугаар Элизабет-д хүндэтгэл үзүүлэх үүднээс ”Элизабет Цамхаг” хэмээн нэрийдсэн түүхтэй боловч ”Биг Бен” гэдэг нэрээрээ илүү алдартай билээ. Биг Бен гэдэг нь уг цамхгийн дээр байрладаг таван хонхны хамгийн томын нэр ажээ. Парламентын зүгээс цамхгийн засварын ажил 2017 оны 1 дүгээр сараас эхлэх бөгөөд 3 жилийн хугацаанд явагдана хэмээн зарласан байна. Дээрх хугацаанд цамхгийн цагны төмөр араа зэрэг бүрдэл хэсгүүдийн зэврэлтийг цэвэрлэх, нүүрний шилийг шинэчлэн солих, чулуун барилгын ус нэвчсэн хэсгийг битүүлэх, дээврийг засч шинэчлэх, хонхнуудыг цэвэрлэх болон мөн цагны ар талд шинээр ЛЕД гэрэлтүүлгийг нэмж суулгах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөгдсөн байна. Мөн цамхгийн оройд хүргэх цахилгаан шатыг суурилуулахаар болсныг мэдэгдсэн байна. Парламентын зүгээс сүүлийн хэдэн арван жилд хийгдээгүй уг засварын ажилд нийт 29 сая фунт буюу 42 сая ам.долларыг төсөвлөөд байгаа гэсэн байна.
-
2016 оны 4 сарын 27
Вангагийн хойд дүр
-
2016 оны 4 сарын 27
”British Motor Show” үзэсгэлэн яармаг 8 жилийн дараа ахин зохион байгуулагдана
-
2016 оны 4 сарын 26
Алберт Эйнштейний товч намтар
-
2016 оны 4 сарын 26
Чернобылийн аймшигт ослоос хойш 30 жил өнгөрчээ
-
2016 оны 4 сарын 26
Ханхүү Карл Филип хүүтэй боллоо
-
2016 оны 4 сарын 26
2016 оны Ханноверийн үзэсгэлэн яармаг өнөөдөр нээгдэж байна
-
2016 оны 4 сарын 25
Италийн эрдэмтэд Леонардо Да Винчигийн үр удмыг олж тогтоосон байна
-
2016 оны 4 сарын 25
Мэрилин Монрогийн сэтгэл зүйчдээ илгээсэн гунигт захидал
-
2016 оны 4 сарын 25
Домогь дуучин Принс үхлээ зөгнөдөг байжээ
-
2016 оны 4 сарын 25
Арабын ертөнцийн боловсролын салбарт хэмжээгээрээ өнөөдрийн байдлаар хамгийн томд тооцогдож байгаа тэтгэлгийн санг Абдул Азиз Аль Гурейрийн гэр бүл санаачлан, эхлүүлээд байна. ”Боловсролыг дэмжих Абдулла Аль Гурейрийн Сан” нэртэй байгуулагдаж байгаа энэхүү санд нийт 1.14 тэрбум ам.долларыг Аль Гурейрийн гэр бүл хандивласан байна. Сангийн тэргүүн Аль Гурейр энэ талаар хэлэхдээ ”Бүс нутгийн хөгжилд нөлөө үзүүлэх зорилгыг агуулж байгаа учраас хэмжээний хувьд ийм байх хэрэгтэй гэж үзсэн” гэжээ. Тус байгууллагын зүгээс бүс нутгийн шилдэг сургуулиудын тоонд багтдаг Кайрын Америкийн Их Сургууль, Бейрутийн Америкийн Их Сургууль, Шаржагийн Америкийн Их Сургууль болон Абу Даби хотын Халифагийн Их Сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээг өнгөрсөн долоо хоногт байгуулсан байна. Сангаас ойрын 10 жилийн хугацаанд Ойрхи дорнодын 15000 оюутанд тэтгэлэг олгохоор төлөвлөсөн байна. Тэтгэлэг хүсэгчдэд бүс нутгийн томоохон их, дээд сургуульд тэнцсэн байхаас гадна сургуулиа төгсөөд бүс нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах шаардлагыг тавьж байгаа юм байна. Эхний тэтгэлгийн багцыг ирэх намраас эхлэн олгохоор болсон байна.
-
2016 оны 4 сарын 25
та фэйсбүүкээр ”Group call” хийж болно
-
2016 оны 4 сарын 24
Зөвхөн Австралид амьдардаг бүргэдийн ховор төрөл зүйл болох гурвалжин сүүлт бүргэдэд зориулсан тусгай төвийг Тасмани мужийн Тровунна хэмээх байгалийн цогцолбор газарт нээгээд байгаа бөгөөд уг хүрээлэнд бүргэдүүдийг нутагшуулах ажлыг эхлүүлсэн байна. Тус цогцолборт устах аюултай бүргэдийн төрөл зүйлийг хамгаалах зорилгоор мөн гэмтсэн шувуудын асаргаа, эмчилгээг зохион байгуулан явуулж байна. Хүний гараар бүтээгдсэн дэд бүтцийн барилга байгууламжууд нь зэрлэг байгаль дахь эдгээр амьтдын амьдралын хэв маягт хор хохирол учруулдаг байна. Өнөөдөр уг цогцолборт 4 бүргэдийг нутагшуулаад байгаагийн хоёр нь цахилгааны утсанд цохиулан гэмтсэн бүргэд ажээ. Өнгөрсөн жил нийт 13 бүргэд дээр дурьдсан шалтгаанаар бэртэж гэмтсэн бөгөөд тоо хэмжэний хувьд урьд жилүүдийнхээс өссөн талаар Тасмани мужийн цахилгаан сүлжээний ТасНетворкс компаний төлөөлөгч Лэнс Балкомб хэлсэн байна. Тровунна дахь уг байгаль хамгааллын цогцолборын талбайн хэмжээг ирэх жилээс улам өргөтгөнө хэмээн албаны мэдэгдсэн байна.
-
2016 оны 4 сарын 24
Дэлхийн хоёрдугаар дайнд оролцож байсан ахмад дайчин, АНУ-ын иргэн Альфонсо Гонзалес ирэх тавдугаар сард их сургуулиа төгсөхөөр болсон бөгөөд тэрээр АНУ-ын түүхэн дэх хамгийн өндөр настай оюутнаар тодроод байна. Өдгөө 96 настай Альфонсо Гонзалес Өмнөд Калифорнийн Их Сургуульд элссэнээсээ хойш 70 жилийн дараа ийнхүү төгсөхөөр болоод байна. Тэрээр 1947 онд 25 настайдаа анх элсэн орж байсан бөгөөд 6 жилийн турш биологийн ангид суралцсан байна. Гэвч сүүлийн ганцхан улирал суралцаагүй орхисон бөгөөд өнгөрсөн жилээс гүйцээн суралцаж, төгсөхөөр болоод байгаа юм. Тухайн сургуульд түүний анх элсэн орж байсан биологи болон амьтан судлалын анги байхаа больсон учир түүнд зориулан ”Амьдралын түүх” хэмээх тусгай хөтөлбөрийг гаргаж өгсөн байна. Альфонсо Гонзалес ирэх 5 дугаар сарын 13-ны өдөр дипломоо гардан авахаар болжээ.
-
2016 оны 4 сарын 24
Америкийн ”Тайм” сэтгүүлийн 2016 оны ”Дэлхийн нөлөө бүхий 100 хүн”-ий жагсаалт гарсан байна. Уншигчдын дунд явуулсан санал асуулгын дүнгээр уг жагсаалтыг АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан Намаас өрсөлдөж байгаа, нэр дэвшигч Берни Сандерс нийт уншигчдын 3.3 хувийн саналаар тэргүүлсэн байна. Тэрээр намынхаа өрсөлдөгч Хиллари Клинтоноос даруй гурав дахин их уншигчдын санал авчээ. Хамгийн сонирхолтой нь уг жагсаалтын хоёрдугаар байрт санал асуулгад оролцсон нийт уншигчдын 2.9 хувийн саналаар Өмнөд Солонгосын ”хөвгүүдийн” Big Bang хамтлаг жагссан байна. Өмнөх жилүүдэд уг жагсаалтанд багтаж байсан дуучин Лэди Гага, Канье Уэст, Адель, Тэйлор Свифт нарыг Өмнөд Солонгосын Big Bang хамтлаг ардаа орхин, ийнхүү хоёрдугаар байранд Мьянмарын шинээр томилогдоод байгаа гадаад хэргийн сайд Аун Сан Суу Чийгийн хамт жагслаа. Энэ удаагийн санал асуулгаар АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама 2 хувь, Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон 1 хувь, БНН-аас нэр дэвшигч Дональд Трамп 0.6 хувь, Жон Касич 0.4 хувь, Тед Круз 0.3 хувийн санал аван жагсаалтанд багтжээ.
-
2016 оны 4 сарын 23
“Исламын улс” 250 эмэгтэйг цаазалжээ