Австралийн хамгийн ахмад иргэн, 104 өндөр настай эрдэмтэн Дэвид Гудолл зориудаар эмнэлгийн аргаар амьдралаас явахаар Швейцари улсыг зорилоо гэж France-Presse агентлаг дамжууллаа.
Хүнийг эмнэлгийн аргаар нас баруулахыг австралийн Виктория мужид 2017 оны сүүлчээр зөвшөөрсөн ч энэ шийдвэр 2019 оны зургадугаар сараас хүчин төгөлдөр болох, тэгэхдээ зөвхөн эмчилгээгүй болсон өвчтөнүүдэд үйлчлэх юм байна. Харин Гудолл эрдэмтний хувьд эмчилгээгүй ямар нэгэн өвчингүй, ганцхан олон таагүй явдлууд өөрийн нь амьдралд муугаар нөлөөлж байгаагаас ийм зам сонгосон гэнэ.
Эрдэмтний амьдралаас явах гэсэн хүсэлтийг зохих байгууллагууд авч үзээд зөвшөөрч швейцарийн Базел хотод гүйцэтгэхээр болсон юм байна. Гудоллын Швейцари хүрэх зардалд зориулан идэвхтнүүд 15 мянган ам.доллар цуглуулснаар эрдэмтэн тавдугаар сарын эхээр Швейцарийг зорих гэнэ.
Эрдэмтэн Гудолл олон жилийн турш байгаль экологийн статистикаар судалгаа явуулж Перте дэх Эдит Коуэны нэрэмжит Их сургуулийн профессороор ажиллаж байжээ.