Шатрын дэлхийн аварга Гарри Каспаров нь ОХУ-ын сөрөг хүчний нөлөө бүхий төлөөлөгчдийн нэг бөгөөд Вильнюс хотноо болсон Чөлөөт Оросын чуулганыг зохион байгуулжээ. Тэрбээр чуулганы үеэр "Түүх дуусах болоогүй байна. Армяны ард түмний чин хүсэл бол улс орноо хөгжүүлэх явдал. Тэд өөрсдийн эрх чөлөөгөө хамгаалах болон удирдагчаа сонгох эрхтэй. Армян бол В.Путиний Оросын хүчтэй нөлөөлөлд оршдог улс. Энэ улсын эдийн засагт ОХУ-ын олигархиуд ямар нэг байдлаар сүүдрээ тусгадаг. Армянд үүссэн эмх замбараагүй байдал бол ОХУ-д өгч буй дохио юм.
Өнөөдөр хаа сайгүй хувьсгал өрнөж байна. Эдгээр хөдөлгөөн сөрөг үр дагавар авчирдаг боловч армянчууд өөрчлөлтийн төлөө хувьсгал эхлүүлснийг онцлох хэрэгтэй. Армянчууд хүчирхийлэлгүй шилжилт хийх боломжоо 2011-2012 онд алдсан. Армен улс үндэстнийг хамарсан цус урсгалт, хүнд хэцүү сөргөлдөөнөөс олон жил зайлсхийлээ. Харин ОХУ- ын Ерөнхийлөгч хэр олон жил энэ бүхнээс зайлсхийж чадахыг хэлж мэдэхгүй байна” хэмээн үзэл бодлоо илэрхийлжээ.
Сэтгэгдэл (2)