Америкийн тэргүүн Дональд Трамп, Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун хоёрын уулзаж болох газрын чанар байдалд АНУ, БНАСАУ нэг их ач холбогдол өгөхгүй гэж Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн засаг захиргааны эх сурвалжаас мэдээллийн Киодо агентлаг мэдээллээ.
Трампын хэлснээр бол уулзалт магадгүй гурав, дөрвөн долоо хоногийн дараа болох уулзалтын бэлтгэлийг одоо ид хангаж байгаа юм байна. Хоёр удирдагч Монгол Улс, Сингапурын аль нэгэнд уулзана гэж телевизийн СВS суваг баталж байна.
Үүний зэрэгцээ энэ түүхэн уулзалт болох хүртэл БНАСАУ-ын цөмийн полигоныг хаахаар шийдвэрлэжээ.
Баасан гарагт Өмнөд болон Умард Солонгосын удирдагчид анх удаа уулзаж Солонгосын хойгийг бүрэн цөмийн зэвсэггүй бүс болгох, цаашдаа хоёр улсыг нэгтгэх тухай бодож байгаагаа ярилцсан гэж оросын vz.ru сайт мэдээллээ.
Орчуулсан Х.Өлзийбаяр
Сэтгэгдэл (1)