Даваа гарагийн өглөөгүүр афганистаны нийслэл Кабулд болсон хоёр ч удаагийн дэлбэрэлтийн үеэр 29 хүн амь үрэгдсэний дотор хэвлэл мэдээллийн ажилтан есөн хүн байна. Энд Афганы нийслэл дэх Agence France-Presse гэрэл зургийн товчооны тэргүүн гэрэл зурагчин Ша Мараи, TOLOnews-ийн оператор, 1ТV-ийн сэтгүүлч, оператор хоёр, телевизийн Mashal TV хоёр ажилтан, “Чөлөөт Европ Радио”-гийн афган дахь салбарын гурван сэтгүүлч өртжээ.
Дэлбэрэлт Афганистаны тагнуулын байгууллага, гадаадын төлөөлөгчдийн газрууд байрладаг районд болсон байна. Анхны дэлбэрэлтийг өглөөний 06,30 цагт мотоциклтой амиа золиослогч үйлдсэн бол хоёр дахь нь үйл явдлын дараа шуурхай албаныхан ирээд байхад 20 минутын дараа болжээ. Нийтдээ 29 хүн амь алдаж 49 хүн шархдаж гэмтсэн байна.
Дэлбэрэлтийг алан хядагч “Лалын улс” байгууллага үйлдсэнээ хүлээн зөвшөөрлөө хэмээн ТАСС агентлаг мэдээллээ. Орчуулсан Х.Өлзийбаяр