АНУ цаашид дэлхийн цагдаагийн үүрэг гүйцэтгэхийг хүсэхгүй байна гэж америкийн тэргүүн Дональд Трамп мэдэгдлээ. Тэрээр Нигерийн ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ дэлхий дахинд эмх журам тогтоох гэж Вашингтон олон арван жилийн туршид маш их хөрөнгө мөнгө зарцуулсан, цаашдаа энэ ач холбогдолгүй зүйл гэсэн байна.
Гэхдээ Трамп саявтар манай гариг дээрх цэргийн хамгийн их зардал болох 700 тэрбум гаруй ам.долларын төсөвт гарын үсэг зурсан. Үүний 24 тэрбум гаруй нь л гэхэд цөмийн зэвсэглэлийг сайжруулахад зориулагдсан бол зургаан тэрбумыг нь агаараас эсэргүүцэн хамгаалах системд зориулах юм.
Нигерийн ерөнхийлөгчтэй уулзахдаа Трамп бас БНАСАУ-ын удирдагч Ким Чен Унтай уулзах уулзалтынхаа тухай ярьсан байна.
“Бид энэ уулзалтыг хаана зохион байгуулах талаар олон улс орны тухай ярьж байна. Энд Сингапур, бас Умард Солонгос, Өмнөд Солонгосын хоорондох цэрэггүй бүс дэх Энхтайвны ордонг дурдаж байгаа. Миний хувьд сүүлийн хувилбар нь гуравдагч орноос илүү боломжтой санагдаж байгаа. Гэхдээ энэ чухал үйл явдлыг өөрийн улсдаа зохион байгуулахад бүхий л улс орон бэлэн байна” гэж Дональд Трамп уулзалтын дараах хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.
Эх сурвалж. vesti.ru Орчуулсан Х.Өлзийбаяр