Хятадад нисэх онгоц Мяньян хотын нисэх буудалд буух үеэр 25 настай нэг залуу зорчигч агаар амьсгалах гэж онгоцны ослын хаалгыг нээсэн тохиолдол гарсан байна. Тэрээр өмнөхөн нь онгоцонд хэт бүгчим байна, амьсгалахад хүнд байна хэмээн гомдоллож байснаа гэнэт ослын хаалганы бариулыг эргүүлж нээснээр онгоцны салонд салхи орж иржээ.
Онгоц яг газардаж байсан болохоор азаар осол болж хүн амьтан бэртэж гэмтээгүй байна. Цагдаагийнхан зөрчил гаргасан зорчигчийг саатуулан 15 хоногоор баривчилж, 11 мянган доллараар торгохоор боллоо хэмээн South China Morning Post хэвлэл мэдээлжээ.