Бразилын спортын гимнастикийн шигшээ багийн 40 тамирчин өөрийн дасгалжуулагч Фернандо де Карвальо Лопесыг өөрсдөд нь бэлгийн дарамт үзүүлсэн хэмээн гомдол гаргасан байна. NBC Sports хэвлэлийн мэдээлснээс үзвэл тамирчид дасгалжуулагчаа өөрсдийг нь бүр 10 настай байхаас нь ингэж дарамталдаг байсан гэжээ. Тэд өөрсдийг нь шүршүүрт орж байхад нь дасгалжуулагч эмзэг газруудад нь хүрч илж таалдаг байсан гэсэн ч Лопес үүнийг няцааж байна.
Сан-Паулагийн цагдаа энэ хэргийг мөрдөн шалгаж эхэлсэн учраас дасгалжуулагчийг ажлаас нь халжээ.