Данийн Засгийн газрын гишүүн, Дээд боловсрол, судалгааны сайд Сёрен Пинд, Хүрээлэн байгаа орчин, хүнсний сайд Эсбен Лунде Ларсен нар өөрсдийн хүсэлтээр албан тушаалаасаа өгөх болсноо зарлалаа.
Хоёр сайд өөрсдийнхөө энэ алхмыг хувийн шалтгаанаар улс төрийг орхиж, өөр ажил эрхлэх болж байгаагаа мэдэгдсэн байна. 48 настай Пинд үүний өмнө Данийн Хуульзүйн сайд хийж байсан бол 39 настай Ларсен Ерөнхий сайд Ларс Лёкке Расмуссений тэргүүлдэг Либерал намын гишүүн юм.
Ерөнхий сайд сайдуудын чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн аваад оронд нь томилох хүмүүсийг өнөөдөр Хатан хаан Маргрете II-т өргөн мэдүүлэх юм байна. “Энэ хоёр сайд миний засгийн газарт янз бүрийн алба хашиж, өөрийн үйл ажиллагаагаараа ялгарч байсан. Би бүх даничуудын нэгэн адил энэ хоёр хүнд талархал илэрхийлье" гэж Ерөнхий сайд Ларс Лёкке Расмуссен твиттертээ дүрс бичлэгээр хэлсэн байна.
Эх сурвалж... http://tass.ru Орчуулсан: Х.Өлзийбаяр