Францын нийслэл Парис хотод тавдугаар сарын 1-ний жагсаалын үеэр мөргөлдөөн болжээ. Жагсагчид дунд 1000 гаруй багтай хүмүүс орж, цагдаа нартай зөрчилдөн олныг хамарсан эмх замбараагүй байдал үүссэн байна.
Баг зүүж, хар хувцасаар жигдэрсэн хүмүүс хог шатааж, гудамж талбайг бүслэн авч, хананд үг бичих зэргээр эсэргүүцлээ илэрхийлжээ. Түүнчлэн “McDonald”s”-ын байр руу дайрч, томоохон дэлгүүр, компаниуд руу халдсан байна. Байшин барилгын цонхыг хагалж, нэг барилгыг шатаахаар оролджээ.