БНХАУ-ын удирдагч асан Мао Зэдуны ач хүү, Хятадын Ардын Чөлөөлөх Армийн хошууч генерал Мао Шинью гэгчийг өнгөрсөн сард Хойд Солонгост болсон авто ослын үеэр амиа алдсан байх магадлалтай хэмээн Сөүлийн хэвлэлийнхэн мэдээлж байна.
Уг мэдээллийг анхлан Францын “Radio France International” мэдээлсэн талаар “www.koreatimes.co.kr” сайт уламжлав.
Мао Шинью нь их удирдагчийн хоёр дахь хүү Анчиний хүү юм. Тэрээр Солонгосын дайнд оролцож байхдаа амиа алдсан хэмээн Бээжин мэдэгддэг.
Хойд Солонгост өнгөрсөн сард жуулчдыг тээвэрлэн явж байсан автобус осолдсон билээ. Ослоор Хятадын 32 иргэн амиа алдсан бөгөөд тэдний дунд удирдагчийн ач хүү байсан хэмээн хэвлэлийнхэн мэдээлэв.
Автобусанд зорчиж байсан жуулчдын ихэнх нь Солонгосын дайнд оролцсон иргэдийн гэр бүл байсан гэнэ.
Уг асуудлаар хоёр улс мэдээлэл хийгээгүй байна.