Энэтхэгийн умард нутгуудад болсон хүчтэй шороон шуурга, аянга цахилгааны улмаас 40 хүн амиа алдлаа гэж The Times of India сонини мэдээлжээ. Байгалийн гамшиг Уттар-Прадеш, Андхра-Прадеш, Баруун Бенгал болон нийслэл Дели орчмын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг дайрч ихээхэн сүйрэл дагуулсан байна. Энэ бол сүүлийн өдрүүдэд болж байгаа ихээхэн гамшиг дагуулсан шуурга. Энэ сарын 10-ны пүрэв гарагт бас цаг агаарын таагүй байдлаас болж 13 хүн амь алдсан бол, тавдугаар сарын 3-нд хүчтэй шороон шуурганы улмаас 110 хүн амь алдаж, 130 хүн бэртэж гэмтсэн юм.