Далайн хамгийн өндөр давалгаа Шинэ Зеландад үүсэн дээд амжилт тогтоолоо гэж эрдэмтэд бүртгэж авсан байна. Шинэ Зеландын өмнөд эрэгт энэ сарын 8-ны өдөр үүссэн шуурганаар далайд 25 метр орчим өндөр давалгаа үүслээ гэж The Daily Mail онцолсон байна. Үүний өмнөх дээд амжилт нь 2012 онд Тасманы арлуудын орчимд үүссэн давалгаа 22,03 метр өндөр байжээ.
Өнгөрсөн нэгдүгээр сард АНУ-ын Аляскийн эрэг орчмын Кадьяак арлын дэргэд 8 магнитудын хүчтэй газар хөдлөхөд 13 метр өндөр давалгаа үүсч байсан юм.