Умард Солонгос Пунгери дэх цөмийн талбайгаа хаах болсноо мэдэгдээд хэрэв цаг агаар таатай байвал энэ сарын 23-25-ны өдрүүдэд хаах ёслол болно гэж БНАСАУ-ын Гадаад хэргийн яам мэдэгдсэн байна.
Тус улсын мэдээллийн ЦТАК агентлагийн мэдээлж байгаагаар бол Засгийн газар талбай руу орох нээлхийг бүрэн устгаж, туршилтын уурхай, газар дээрх бүх байгууламжыг дэлбэлэх гэнэ. Энэ ажиллагаанд Өмнөд Солонгос, Хятад, АНУ, Их Британи, Оросын сэтгүүлчдийг урьж, хэвлэл мэдээллийнхэнд зориулсан хэвлэл мэдээллийн төвийг Бээжингээс зориуд захиалж авчран бэлтгэж байгаа гэнэ. Цөмийн полигон руу төлөөлөгчдийг галт тэргээр аваачих юм байна.
БНАСАУ-ын Засгийн газар тус улсын эсрэг дайсагнаж, заналхийлэхгүй бол цөмийн зэвсгээсээ татаглзана гэж дөрөвдүгээр сарын 21-нд мэдэгдсэн юм. Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун пуужингийн туршилт, Пунгерийн цөмийн талбай дахь үйл ажиллагаагаа зогсооно гэж зарласан юм.
Сэтгэгдэл (2)