Румыны том хотуудад хэдэн зуун мянган иргэн гудамжинд гарч эрх баригч эвсэл, ерөнхий сайд Виорики Данчилэ, депутатуудын танхимын дарга Ливиу Драгни, сенатын удирдагч Кэлина Попеску-Тэричану нарыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн жагсч байна.
“Хэдэн зуун мянган хүн бямба гарагт Ялалтын талбайд гаран Социал демократ нам болон Либерал, демократуудын нэгдлийг сонгуулийн өмнөх амлалтаа биелүүлээгүйн нь төлөө, улс орноо европын болон ардчиллын стандарт зарчмаас салгасны нь төлөө буруутган эсэргүүцэж жагслаа” гэж мэдээллийн Mediafax агентлаг мэдээлжээ.
Социал демократ нам болон Либерал, демократуудын нэгдэл нь “ардчиллын эсрэг үйл ажиллагаа явуулж байна гэж жагсаал зохион байгуулагчид үзэн Эрүүгийн хуулийг өөрчилж, Авилгатай тэмцэх газрын удирдлагыг өөрчлөх, хууль тогтоомжийг ард түмний санал бодлыг тусгахгүйгээр өөрчлөхөө болих, европын зарчмуудаас ухарсан хуулиудыг эргэн харахыг шаардаж байна.
Ийм эсэргүүцэл тус улсын бүх хотуудад болж, улс орны удирдлагуудын эсрэг нэгдэхийг нийгмийн сүлжээгээр тархан уриалж байна. Румыны ерөнхийлөгч Клаус Йоханнис ч сэтгүүлчдэд “Хүмүүс сэтгэл дундуур болоод л гудамжинд гарч жагсч байгаа шүү дээ” гэсэн байна. Тэрбээр “Өнөөгийн энэ удирдагчдыг сөхрүүлэхийн тулд иргэний холбоо харилцаа, нэгдэл чухал” гэж хэлснийг Mediafax иш татжээ.
Янз бүрийн үнэлэлтээр нийслэл Бухарестад 5-7 мянган хүн цугларсан гэж байгаа бол Клуж хотод 300 мянга, Тимишоарт мөн 300, Яссах, Брашов хотуудад тус бүр 200 мянган хүн нэгдэж жагсчээ.