Америкийн “Newsweek” сэтгүүл Дональд Трамп, Владимир Путин хоёрын машиныг харьцуулжээ. Ийнхүү хоёр орны удирдагч “дээд ангиллын лимузинээр гангарах дуртайгаараа” адилхан болохыг сэтгүүлд тэмдэглэсэн байна.
АНУ-ын ерөнхийлөгч “Cadillac” пүүсийн “Араатан” хэмээх нэртэй машин унадаг юм. Трамп өмнөх ерөнхийлөгч Барак Обамагаас энэ машиныгавч үлджээ.Трампын машиныг ган, хөнгөн цагаан, титан болон керамикаар хийжээ. Тусгай хөөс хэрэглэсэн учир машины түлшний сав дэлбэрэх аюул байхгүй. Машины их биеийг аливаа халдлагаас хамгаалж, харин гадуур хаймар нь гэмтсэн ч явсаар байх тийм байдлаар дугуйнуудыг хийсэн байна.
Харин Путин тангараг өргөх ёслолд “Кортеж” төслийн лимузинээр анх удаа ирсэн юм. Машин “Aurus” гэдэг нэртэй бөгөөд энэ нь латины “aurum” (алт) гэсэн үг болон “rus” (Россия) үгнээс бүрджээ. Одоо тэрээр энэ машинаараа байнга явах гэнэ. Путиний хуягласан машин гаднаас нь харахад “Rolls Royce Phantom”болон ”Rolls Royce Ghost” машинтай төстэй. Энэ машинд V12 хөдөлгүүр тавьсан нь Трампын “Cadillac”-аас хавьгүй хүчтэй юм.Үүнээс гадна, “Араатан” нь “Aurus”-аас хүнд бөгөөд хүндийн харьцаа нь 7,5:6 тонн аж.
“Aurus” машинд холбооны болон хамгаалалтын нэн шинэ олон технологи хэрэглэжээ. Гэвч эдгээр нь үр нөлөөгөөрөө Трампын хуучин машинаас илүү гарахгүй болов уу гэцгээж байна.Гэсэн ч Орос улс цаашид энэ талаар нэлээд удаан хугацаагаар хоцрох бөгөөд “Араатан”-ы шинэ хувилбар энэ зун гарч ирж болох юм гэж “Newsweek” сэтгүүлд бичжээ.
Путиний машин нь седан кузов бүхий бизнес-ангиллын хөнгөн тэрэг, бартаат замын машин болон микроавтобус гэсэн төрөлтэй байх ажээ.Эдгээр машиныг москвагийн олон улсын үзэсгэлэнд тавьж үзүүлэх гэнэ.“Aurus” төрлийн бүх машин нь хос хөдөлгүүртэй байх бөгөөд машинуудад цахилгаан хөдөлгүүр болон өндөр вольтын батарейгээр хослон ажиллах найман цилиндртэй хөдөлгүүр тавих ажээ.