-
2016 оны 7 сарын 18
Зика вирус бэлгийн замаар эмэгтэй хүнээс эрэгтэй хүнд халдсан анхны тохиолдол бүртгэгдлээ. Тодруулал, 30 орчим насны эмэгтэй шумуулаар халдвар тархдаг бүсэд очоод Нью-Йоркт эргэн иржээ. Долоо хоног халуурч, бие нь өвдсөн учир тэр эмэгтэй АНУ-аас гараагүй найз залуугийн хамт эмчид хандсан байна.
Дашрамд дурдхад, Вирус дэгдсэн цагаас хойш Аргентин, Чили, Шинэ Зеланд, АНУ, Франц, Итали, Канад, Перу, Португал, Герман, Испани гэсэн 11 улсад бэлгийн замаар халдвар тархсан тохиолдол бүртгэгдээд байна. Одоогийн байдлаар дэлхийн 60 улсад Зикагийн халдвар тархаад байгаа юм.
-
2016 оны 7 сарын 16
Өнөөдөр Улаанбаатарын цагаар өглөөний 06:00 цагийн орчимд Бүгд найрамдах Турк улсын цэрэг армийн бүлэглэлийнхэн төрийн эрхийг гартаа авсан хэмээн тус улсын үндэсний телевиз болох NTV сувгаар мэдэгдсэн юм.
-
2016 оны 7 сарын 15
Бүгд Найрамдах Франц Улсын Ницца хотод 2016 оны 7 дугаар сарын 14-ний өдөр орон нутгийн цагаар 23 цагийн орчимд Францын үндэсний баярын өдөрт зориулсан ёслолын буудлага үзэж байсан иргэдийг ачааны машинтай этгээд дайрсны улмаас 80 орчим хүн нас барж 50 орчим хүн гэмтсэн хэрэг гарлаа.
Гэмт хэргийг үйлдсэн этгээд болох тунис гаралтай франц иргэн цагдаа нартай буудалцах үеэр амиа алдсан бөгөөд Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Франсуа Олланд энэхүү хэргийг террорист халдлага гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Тус улсад 4500 орчим монгол иргэн оршин суудаг бөгөөд хэргийн улмаас нас барсан, гэмтсэн монгол иргэн одоогоор байхгүй болно.
-
2016 оны 7 сарын 09
ДЭЛХИЙН ХАМГИЙН ХЯМД ГАР УТАС 3,67 ДОЛЛАРЫН ҮНЭТЭЙ
-
2016 оны 7 сарын 04
Турк улсын зүгээс Газын зурвасын ард иргэдэд зориулан илгээсэн 10000 тонн орчим хүмүүнлэгийн тусламжийн бараа бүхий хөлөг онгоц ням гаригт Израилийн Ашдод боомтод хүрэлцэн ирсэн байна. Хоёр улсын харилцаа сүүлийн 6 жилийн турш муудсан байдалтай үргэлжилсэн бөгөөд өнгөрсөн долоо хоногт талууд харилцаагаа эргэн сэргээж, хэвийн болгохоор тохиролцсоны дараагаар ийнхүү Туркийн ”Леди Лейла” хөлөг онгоц хоол хүнс, хувцас, гутал, хүүхдийн тоглоом гэх зэрэг олон нэр төрлийн хүмүүнлэгийн тусламжийн барааг Израильд хүргэж ирээд байгаа энэ юм.
-
2016 оны 7 сарын 04
Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Бангладешийн нийслэл Дакка хотын ресторанд гарсан террорист халдлагын талаар ням гаригт тус улсын Дотоод яамнаас мэдэгдэл хийсэн байна. Уг мэдэгдэлд халдлагыг үйлдсэн этгээдүүд ”байлдагчид” байгаагүй бөгөөд бүгд Бангладеш улсын иргэд байсан талаар дурьдсан байна. Дотоод яамны төлөөлөгч Асадуззаман Хан Камал Дакка хотын эмнэлэгт сэтгүүлчдэд хандан дээрх мэдэгдлийг хийсэн бөгөөд халдлагыг үйлдэгчдийн дунд гадаад улс орны иргэн байгаагүй гэжээ. Тус улсын Засгийн газрын зүгээс баасан гаригт гарсан халдлагыг Исламын Улс бүлэглэл үйлдсэн гэдгийг үгүйсгэсэн байна. Эргэн сануулахад хэрэг явдал орон нутгийн цагаар баасан гаригийн шөнө эхэлж, бямба гаригийн өглөө өндөрлөсөн бөгөөд халдлагын улмаас 28 хүн амь үрэгдсэний дотор халдлагыг үйлдсэн 6 этгээд болон мөн гадаад улс орны иргэд ч багтаж байгаа юм
-
2016 оны 7 сарын 03
Ойрын таван жилийн дотор эмчилгээний бүх байгууллагад бүх төрлийн хорт хавдрын эсрэг нийтлэг үйлчилгээтэй нано вакчин нийлүүлнэ гэж Германы эрдэмтэд амлаж байна. Энэ вакциныг Иоганн Гутенбергийн нэрэмжит Майны их сургуульд ажиллаж байгаа олон улсын эрдэмтдийн хэсэг бүтээж байгаа юм байна.
-
2016 оны 7 сарын 02
Өмнөд Хятадын тэнгисийн маргааныг эцэслэн хэлэлцэнэ
-
2016 оны 7 сарын 02
ХУВЦАС УГААДАГ ДУГУЙ ЗОХИОН БҮТЭЭЖЭЭ
-
2016 оны 6 сарын 30
Их Британи улс ЕХ-ноос гарах сонголтыг хийгээд байгаа бөгөөд энэ асуудлаар мягмар гаригт Бельгийн нийслэл Брюссель хотноо Европын Холбоо хуралдлаа. Өчигдөр явагдаж өндөрлөсөн эхний өдрийн хуралдааны үеэр ЕХ-ны Комиссын дарга Жан Клод Юнкер хэлэхдээ Их Британи улс ЕХ-ноос гарах өргөдөл, ноот бичгээ албан ёсоор өгтөл статусаа тодорхой болгохыг хүсч байгаагаа илэрхийлсэн бөгөөд тус улс ЕХ-ноос гарах асуудал бүрэн гүйцэд дуусах хүртэл уг асуудалтай холбоотойгоор Их Британи болон ЕХ-ны бусад гишүүн орнуудын хооронд ямар нэгэн албан ёсны тохиролцоо болон нууц уулзалт, яриа хэлэлцээр явуулахыг хориглож байгааг мэдэгдсэн байна. Их Британи улс энэ оны 10 сар хүртэл албан ёсоор ЕХ-г орхихгүй гэдгээ албан бусаар илэрхийлсэн юм. Жан Клод Юнкер мөн Их Британи улс ЕХ-ны над нөхөр хэвээр байгаа хэдий ч хөрөнгийн зах зээл дээр валютын хэлбэлзэл үүсч эхлээд байгаа өнөөгийн нөхцөл дэх байр сууриа тодорхой болгохыг шаардсан байна. Эцэст нь тэрээр нэгдмэл нэг Европын төлөө эцсийн амьсгалаа дуустал тэмцэх болно хэмээн хатуухан хэлсэн байна.
Мягмар гаригийн хуралдаан дээр Их Британий Ерөнхий сайд Дэвид Кэмерон өнгөрсөн долоо хоногийн бүх нийтийн санал асуулгын дүнг танилцуулсан бөгөөд тэрээр ЕХ-ны гишүүн орнууд нь Их Британи улсын хөрш, түнш, анд болон эвсэгч орнууд юм гээд ЕХ-ны хуралдаан үр дүнтэй явагдана гэдэгт итгэж найдаж байна гэсэн байна. Тэрээр Их Британи улс ЕХ-ноос гарахаар болж байгаа нь британичууд Европыг орхиж, ар нуруугаа харуулж байна гэсэн үг биш юм гээд бүх нийтийн санал асуулгын дүнг дэлхий нийтээр хүндэтгэн хүлээн авч байгаад талархсан байна. Дэвид Кэмероны хувьд өнгөрсөн долоо хоногт болсон бүх нийтийн санал асуулгын дараа албан тушаалаасаа огцорч байгаагаа мэдэгдсэн бөгөөд түүний дараа Ерөнхий сайдын албанд томилогдох эрхэм Их Британи улсын ЕХ-ноос гарах үйл явцыг гардан явуулах болно хэмээн хэлсэн юм.
ЕХ-ноос гарах шийдвэрийг гаргасан Их Британий бүх нийтийн санал асуулгын дүнгийн асуудлаар хуралдсан ЕХ-ны эхний өдрийн хуралдааны төгсгөлд ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель үг хэллээ. Тэрээр тус улсын ард түмний энэхүү сонголтыг буцаах ямар ч боломжгүй гэсэн дүр зургийг л харж байна хэмээн хэлсэн байна. Мөн тэрээр мягмар гаригт Туркийн Истанбул хотын нисэх онгоцны буудалд болсон халдлагад харамсал илэрхийлсэн байна.
Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд хуралдаан дээр Их Британи улсыг хатуу шүүмжилсэн маягтай үг хэлсэн байна. Тэрээр Их Британи улсад сүүлийн жилд орж ирсэн гадаад улс орны иргэдийг гаргах үүднээс ЕХ-ноос гарах бүх нийтийн санал асуулгыг явуулсан гээд гадны иргэдийг хөөж гаргаад, Европын нэг зах зээл дэх бизнесийн хуучин боломж, бололцоогоо ашиглана гэж бодож байгаа бол эндүүрэл хэмээн өөрийн байр сууриа ширүүхэн илэрхийлсэн байна. Мөн тэрээр Истанбул хотод гарсан халдлагад гүнээ харамсаж байгаагаа давхар илэрхийлсэн байна.
-
2016 оны 6 сарын 29
АНУ болон Бразилийн эрдэмтэд Зика вирусын эсрэг хоёр вакцин гарган авчээ.
-
2016 оны 6 сарын 28
Макао дахь амьтдын хүрээлэнгийн Синь Синь панда анх удаа колонийн аргаар ихэр зулзага гаргажээ. Эх панда болох Синь Синь нь Макаод өнгөрсөн жил бэлэг болон ирсэн байна. Ихэр зулзагуудын эцгийг Кай Кай гэдэг юм байна. Том зулзага нь 138 гр, жижиг нь 53.8 гр төрсөн бөгөөд ямар хүйстэй болох талаар мэдээлэл хараахан тодорхой болоогүй ажээ. Хятадын төв хэвлэлд мэдээлснээр өнгөрсөн ням гаригт ихэр зулзагууд мэндэлсэн бөгөөд биеийн байдал хэвийн байгаа аж.
-
2016 оны 6 сарын 27
Сингапурын SQ368 нислэгийн Boeing 777-300ER онгоц дөнгөж сая ослын буулт хийсэн тухай CNN агентлаг шуурхай мэдээллээ.
-
2016 оны 6 сарын 26
Баруун Ази, Зүүн Европын дунд орших Азарбейжан улс түүх, соёлоороо дэлхийд танигдсан юм. Энэ улсын Янар Даг хэмээх галт уул “Шатамхай” уул нэрээр алдаршжээ.
-
2016 оны 6 сарын 26
Атом, реакторууд цааш яах вэ?
-
2016 оны 6 сарын 25
РОБОТ ЗӨӨГЧТЭЙ ХЯТАД РЕСТОРАН ХААЛГАА БАРЬЖЭЭ
-
2016 оны 6 сарын 25
ГАР УТАС ТАРХИНЫ ХОРТ ХАВДАР ҮҮСГЭДЭГГҮЙ
Австралийн эрдэмтэд хүмүүсийн хооронд удаан хугацаанд маргаан дэгдээж буй нэгэн асуудлыг эцэслэхээр шийджээ. Тэд улсынхаа хорт хавдраар өвчилсөн хүмүүсийг 1982-2013 он хүртэл нийт 29 жил судлахад утаснаас хамааралтай ямар ч тохиолдол бүртгэгдээгүй байна. Өөрөөр хэлбэл, гар утас болон тархины хорт хавдар нь ямар ч холбоо хамааралгүй гэж үзжээ. Австралид 1970-аад буюу гар утас хэрэглэдэг болохоос өмнө тархины хорт хавдрын өвчлөл хамгийн өндөр байжээ. Тус улс хорт хавдрын тохиолдол бүрийг хуулийн дагуу бүртгэж, үндэсний мэдээллийн санд оруулдаг ажээ. Мөн энэ сэдвээр Англи, Шинэ Зеландын эрдэмтэд судалгаа хийгээд ижил үр дүнд хүрсэн байна.
Гар утаснаас ялгардаг цахилгаан соронзон туяа нь хорт хавдар үүсгэдэг гэж зарим мэргэжилтэн үздэг ч хангалттай нотолгоо олдоогүй юм. Сонирхуулахад, 2009 онд АНУ-ын Сан Франциско хотын хууль батлагчид хорт туяаг багасгахын тулд утсан дээрээ наалт наахыг иргэдэд зөвлөж байсан ч дөрвөн жилийн дараа энэ шийдвэрээ өөрчилжээ.
-
2016 оны 6 сарын 25
НАРИЙХАН БЭЛХҮҮСНИЙ ТӨЛӨӨ ӨӨРИЙГӨӨ ЗОЛИОСЛОВ
-
2016 оны 6 сарын 23
ЭРДЭМТЭД ИХЭСИЙГ ХИЙМЛЭЭР БҮТЭЭЖ, УРГИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИНЭ
-
2016 оны 6 сарын 23
ГАР УТАС ТАНЫ ОЙ САНАМЖИЙГ МУУТГАНА