Зураг дээр Москваас бусад хот руу зорчих онгоцны тасалбарын үнэ ханшийг/рубль/ сонирхууллаа.
ОХУ-ын нисэхийн “Аэрофлот” компани хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр Москвагаас бусад хот руу явж шигшээ багаа дэмжих ОХУ-ын иргэдэд онгоцны тасалбараа 3000-4000 дахин хямдруулж 5 рублиэр борлуулна. “5”-ын тоо сонгосон учраа, оросуудын уламжлалт үнэлгээний дүнгийн хамгийн дээд тал нь “отлично” буюу тав байдгийг харгалзжээ. Таван рублийн тасалбар нь хэдэн ЗӨВХӨНТЭЙ.
1.Зөвхөн Москва дахь "Шереметьево" буудлаас явах хөгжөөн дэмжигчдэд зориулсан
2. Зөвхөн ОХУ-ын шигшээ багийн тоглолтын тасалбар, Fan ID-тэй тус улсын иргэн нийт 70 мянган хүнд зориулсан.
3. Зөвхөн 70 мянган орос шигшээ багийнхаа тоглолт эхлэхээс гурав хоногийн өмнө 5 рублийн тасалбараа авах боломжтой. 5 рублийн үнэ нь зөвхөн нэг талдаа. Буцах билет хөнгөлөлтгүй гэх мэт.
Эхний ээлжид хэсгийн Санкт-Петербург хотод VI.19-нд болох ОХУ–Египет, Самара хотод VI.25-нд болох Урувай-ОХУ тоглолтыг үзэх тус бүрийн 70 мянга, нийт 140 мянган тасалбарыг зарна.
Дашрамд дурдахад, хэсгээсээ Оросын шигшээ баг шалгарч цаашаа плей-оффод өрсөлдөх бол тоглолт бүрт “Шерметьев. 70 мянган орос. 5 рубль” гэсэн зохицуулалт цаашаа үргэлжлэн үйлчилнэ.
Е.Мягмарсүрэн