Колумбын хөл бөмбөгийн шигшээ багийн болон “Монако” багийн повтлогч Радамель Фалькаог татвараас зугтаасны нь төлөө Испанийн шүүх есөн сая еврогоор торгож 16 сарын болзолтойгоор шоронд хорих ялаар шийтгэсэн байна. Шоронд хоригдох ялыг нь хүсвэл 98 мянган еврогийн торгуулиар солих юм гэж Франс Пресс мэдээллээ.
Фалькао 2011-2013 онд мадридын “Атлетико” багт тоглож байх үедээ өөрийн орлогоо Ирланд болон Виржиний арлууд дахь оффшор компанид нууж байсан гэж шүүх үзсэн байна.
Фалькао 7,4 сая еврогийн татвараа төлөлгүй нууж байсныхаа төлөө өнгөрсөн оны долдугаар сард бас испанийн шүүхэд торгуультайгаа нийлээд 8,2 сая евро төлсөн юм.
Сүүлийн жилүүдэд дэлхийн хөл бөмбөгийн одууд болох Лионель Месси, Криштиан Роналду нар яг л Фалькао шийг испанийн татварын байгууллагатай орооцолдож буруутан болоод байгаа юм.