АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай дээд хэмжээний уулзалт хийх үеэр улс оронд нь цэргийн юм уу, төрийн эргэлт гарах вий хэмээн Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун болгоомжилж байна гэж эх сурвалжийн мэдээлснийг The Washington Post сонин дамжуулсан байна.
Үүнээс гадна БНАСАУ-ын талын төлөөлөгчийн мэдээлснээр бол Умардын удирдагч тээвэр, аюулгүй байдалдаа сэтгэл зовниж байгаа юм байна. Сингапурын нутаг дэвсгэрт аюулгүй байдлыг яаж хангах, Сингапур хүрээд буцаж ирэхэд онгоцны шатахуун хангалттай хүрэх гээд асуудал байна гэж үзэж байгаа гэнэ.
Харин АНУ-ын ерөнхийлөгч дональд Трамп болохоор хэрвээ уулзалт хэлэлцээр болдог л юм бол БНАСАУ-ын тэргүүний аюулгүй байдлыг бүрэн хариуцна гэж баталгаа агч байсан юм.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун хоёр ирэх зургадугаар сарын 12-нд Сингапурт уулзана гэж мэдэгдээд байгаа. Хоёр удирдагч харилцаагаа хэвийн болгох болон, БНАСАУ-ыг цөмийн пуужингийн туршилтаа зогсоох асуудлыг ярилцах юм хэмээн iz.ru мэдээлжээ
Сэтгэгдэл (3)