Татарстаны Агрыз хотын хөлбөмбөгийн “Кадет” багийн охидууд.
Хөлбөмбөгийн ДАШТ-ий түүхэнд “Россия-2018” нь маш олон “анх удаа”-гаар бэлэг барьж байна. Үүний нэг нь, талбайгаас гарсан бөмбөгийг урьд өмнө зөвхөн хөвгүүд авчирч тоглогчдод өгдөг байсан бол энэ удаад охидыг оролцуулах болсон явдал. Москвагийн “Лужник” цэнгэлдэхэд болох нээлтийн ОХУ-Саудын Араб багийн тоглолтын үеэр талбайгаас гарсан бөмбөг зөөгчдөөр, нэг ч хөвгүүн оролцуулалгүй Татарстаны Агрыз хотын хөлбөмбөгийн “Кадет” багийн охидыг дагнан сонгосон байна.
Е.Мягмарсүрэн