2500 жилийн өмнө байгуулагдсан гэж үздэг, археологийн дурсгалын нэгдүгээр ангилалд орсон Баргилия хотын туурийг Туркийн эрх баригчид найман сая доллараар худалдлаа гэж Islam-today хэвлэл мэдээлсэн байна.
Бодрум хотоос 30 км-ийн зайд байдаг энэ хотын үлдэгдэлд баганат уран барилга, задгай театр, хийдийн туурь байдаг гэнэ. Эртний энэ хотын туурь 1927 оноос эзэнгүй мэт байсаар, археологийн олдвор хайгчдын гараар ховор үлдэгдлүүд нь үгүй болж байжээ. Эртний сайхан шаазан эвлүүлгэн зураг байсан нь ч алга болжээ. Одоо ийнхүү балгасыг эзэнтэй болгож, энд ямар нэгэн барилга байгууламж барих, нураан сүйтгэхийг хориглож байгаа юм байна.