Олон улсын хөлбөмбөгийн холбоо ФИФА хөлбөмбөгийн “Россия-2018” ДАШТ-д тоглогчид нь оролцох клубүүдэд нийт 219 сая ам.доллар өгнө. Аваргын төлөө шууд өрсөлддөг шувтаргын ДАШТ-д улсынхаа шигшээд багтсан 32 орон тус бүрийн 23 нийт 736 хөлбөмбөгчийн тухайн үед тоглож байгаа клубүүдэд мөнгөн дэмжлэг үзүүлдэг нь уламжлал болсон үйл ажиллагаа юм. Түрүүчийн 2014 оны “Бразили-2014” ДАШТ-д шигшээдээ тоглосон хөлбөмбөгчдийн харьяа клубүүдэд ФИФА-гаас 70 сая ам.долларыг өгсөн. Энэ удаад үүнээс гурав дахин ихийг төлөх юм. Нэг тоглогчид ойролцоогоор 297555 ам.доллар ногдож буй.
Дашрамд дурдахад, энэ удаагийн тэмцээнд хамгийн олон 17 тоглогч нь оролцож байгаа Английн Манчестер Сити клуб хамгийн их мөнгө 5058435 ам.доллар авах юм. Тэдний ард 16 тоглогчоо илгээсэн Испанийн Реал Мадрид жагсаж байна. Түүнчлэн Английн Тоттенхэмийн 12, Манчестер Ю-ын 11 тоглогч ДАШТ-д зодоглоно.
Английн Премьер лигийн аварга Манчестер Ситигээс шигшээ багтаа тоглох 17 хөлбөмбөгч нь: Эдерсон Мораес, Данило, Фернандиньо, Габриэл Жезус (Бразили), Фабиан Делф, Джон Стоунс, Кайл Уолкер, Рахим Стерлинг (Англи), Илкай Гюндоган, Лерой Зане (Герман), Николас Отаменди, Серхио Агуэро (Аргентина), Венсан Компани, Кевин Де Брёйне (Бельги), Бернарду Силва (Португали), Давид Сильва (Испани), Бенжамен Менди (Франц) нар.
Е.Мягмарсүрэн