Умард Солонгос Пунгери дэх цөмийн байгууламж, полигоноо 24 буюу өнөөдөр л устгах бололтой гэж энэ үйл явдлыг сурвалжлахаар БНАСАУ-д очоод байгаа өмнөд солонгосын сурвалжлагчид мэдээлснийг мэдээллийн Yonhap агентлаг дамжуулсан байна.
“Вонсан хотноо байрлаад байгаа гадаадын сэтгүүлчидтэй БНАСАУ-ын засгийн газрын төлөөлөгч уулзахдаа устгах ажил цаг агаар сайхан байвал пүрэв гарагт болно гэж хэлжээ” хэмээн агентлагийн мэдээнд дурджээ. Албаны хүн энэ ажиллагааны өдөр, цагийг сэтгүүлчдэд тодорхой хэлээгүй байна.
Гадаадын сэтгүүлчид Вонсан дахь зочид буудлаа орхин автобусанд суун Хамгён-Пукто муж дахь Пунгери руу явах галт тэрэгний буудал руу явсан тухай лхагва гарагийн үд дунд мэдээлжээ. Энэ хооронд 416 км зайтай ч төмөр замынх нь ачаалал даах чадвар цагт дөнгөж 35 км юм байна. Тэгэхээр энэ хооронд лавтай 12 цаг явах бололтой.
Галт тэрэгнээс буугаад цөмийн полигон хүртэл авто машинаар бас 21 км явах юм байна.