АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун хоёрын дээд хэмжээний уулзалтыг өөрчилсөнтэй холбогдуулан америкийн зэвсэгт хүчин байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ гэж Цагаан ордон мэдээллээ.
“Би генерал Меттис, штабын дарга нарын хороотой ярьсан. Дэлхийн хамгийн хүчирхэг, тэгээд ч саяхан улам бэхжүүлсэн манай зэвсэгт хүчин зайлшгүй тохиолдолд үйл ажиллагаа явуулахад бэлэн байна” гэж Трамп хэлснийг ТАСС агентлаг иш татжээ.
АНУ-ын ерөнхийлөгч Умард Солонгосын удирдагчийг “дэлхийд амар амгалан тогтоох боломжоо алдлаа”, гээд “энэ бол түүхэнд хамгийн эмгэнэлтэй мөч” гэж мэдэгдсэн байна.
Цагаан ордны тэргүүн Сингапурын уулзалтыг өөрчилсөнд харамсч байгаагаа хэлээд цаашид яриа хэлэлцээр хийнэ гэдэг итгэж байгаагаа илэрхийлжээ.
Сэтгэгдэл (8)