Даваа гаригт буюу өчигдөр Газын зурваст болсон мөргөлдөөнийг АНУ өдөөн хатгасан хэмээн дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шүүмжилсээр байна.
“Үхэл, бутрал, үгүйсгэл” гэсэн гарчигтайгаар Иерусалимд АНУ-ын элчин сайдын яам нээгдсэн тухай нийтлэл Guardian сонины сайт дээр тавигджээ. Нээлтийн ёслолын ажиллагааг шүүмжилсэн сонин Дональд Трампыг Газын зурваст явагдсан гамшгийн зохиогч хэмээн нэрлэсэн аж.
Францын “Ле Фигаро” сонин өчигдрийн гамшигт өдрийг “Цуст даваа гариг” хэмээн тэмдэглэжээ. Нийтлэлийг тэрлэгчид даваа гаригт Газын зурваст болсон үйл явдлыг 2014 оны гамшигтай хохирлын хэмжээгээрээ дүйцэхүйц боллоо гэж харьцуулан дүгнэсэн байна.
2014 онд Израиль улс “Бутаршгүй хад” хэмээх ажиллагаа явуулж, Газын зурваст ихээхэн хэмжээний цус асгаруулсан билээ. Даваа гаригт болсон эмгэнэлт явдалтай холбогдуулан НҮБ-ын төлөөлөгчид мэдэгдэл хийхдээ, энэхүү цус урсгасан үйл явдалд гэм буруутай этгээдүүд шийтгэгдэх болно гэжээ.
Сэтгэгдэл (2)