Хятад өөрийн улсын үйлдвэрлэсэн нисэх онгоц тээгч хөлөг онгоцоо өнгөрсөн ням гарагт усанд тавин туршиж эхэллээ гэж мэдээллийн “Синьхуа” агентлаг дамжууллаа.
Ням гарагийн өглөөгүүр Дальяны хөлөг онгоц үйлдвэрлэлийн завод юун түрүү тэнцвэрт байдал, цахилгаан сүлжээ, хөлгийн бусад тоноглолыг шалгахаар энэ хөлгөө усанд тавьсан байна. Харин хөлгөө усанд хэр удаан явуулж турших талаар мэдээлээгүй байна. Үүний өмнө 2017 оны дөрөвдүгээр сард хятад бас нисэх онгоц тээвэрлэгч 001А ангиллын нэг хөлөг усанд тавьсныг 2013 оноос эхлэн үйлдвэрлэснээ 2020 онд флотын зэвсэглэлд нийлүүлнэ гэж мэдээлж байсан юм. Өнөөдөр Хятадын Тэнгисийн цэргийн хүчинд зөвлөлтийн нисэх онгоц тээвэрлэгч хүнд “Варяг” загвараар БНХАУ-д шинэчлэн тоноглосон ганц “Ляонин” хөлөг л явж байгаа юм. Үүнийг 1990-ээд оны сүүлчээр Украинаас худалдаж авсан юм хэмээн lenta.ru мэдээллээ.