Өмнөд Солонгостой лхагва гарагт буюу өнөөдөр хийхээр товлоод байсан дээд түвшний хэлэлцээг цуцалж буйгаа БНАСАУ мэдэгджээ.
Солонгосын цахилгаан мэдээний төв агентлагийн /СЦМТА/ мэдээлснээр, АНУ болон Өмнөд Солонгос хамтарсан цэргийн сургуулилт хийж байгаа нь Өмнөд Солонгостой хийх хэлэлцээг цуцлахад хүргэсэн байна.
Өнгөрсөн сарын 27-нд болсон хоёр Солонгос хоорондын дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцэж тохиролцсон асуудлуудыг, тухайлбал Солонгосын дайныг албан ёсоор дуусгахын тулд энхийн хэлэлцээр байгуулах, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах тухай тохиролцоог ажил хэрэг болгох төлөвлөгөөг боловсруулах асуудлыг өнөөдрийн уулзалтын үеэр авч хэлэлцэх ёстой байсан юм.
Умардын зүгээс ирэх зургадугаар сарын 12-нд Сингапурт хийхээр төлөвлөөд байсан БНАСАУ болон АНУ хоорондын дээд хэмжээний уулзалтын талаар АНУ дахин бодож үзэх хэрэгтэй гэж СЦМТА анхааруулжээ.
Сэтгэгдэл (3)