Бразилийн Сан-Паулу хотын нэгэн сургуулийн дэргэд байсан хүүхдүүд, эцэг эхчүүд рүү зэвсэг барин дайрсан этгээд буудуулан амиа алдсан байна. Ээжүүдийн өдрийг тохиолдуулан сургууль дээр цугларалт болж байсан бөгөөд сурагчдын нэгнийх нь ээж гэмт этгээдийн биенд гурван сум зоон цааш харуулсан аж.
21 настай Эливельтон Невес Морейра сургууль руу зэвсэг барин ирж, тэнд цугларсан сурагчид, эцэг эхчүүд рүү дайрсан байна. Гэвч тэрээр өөрийн зорилгодоо хүрч чадалгүй, сурагчдын нэгнийх нь ээж болох Кати да Силва Састрегийн суманд өртжээ.
Сурагчийн ээж цагдаагийн албан хаагч бөгөөд тухайн үед албаны гар буутай явсан аж. Гурван суманд оногдсон хэрэгтэн этгээдийг эмнэлэгт яаравчлан хүргэсэн боловч амийг нь аварч чадсангүй.
Харин зоригт ээж-цагдаа Сан-Паулу хотын захирагчаас талархал хүлээн авсан аж.
Эх сурвалж: www.Zindaa.mn