Умард Солонгос хими, биологийн зэвсгээ бүрэн устгасан тохиолдолд л БНАСАУ-ыг бүрэн цөмийн зэвсэггүй улс боллоо гэж үзнэ хэмээн АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал хариуцсан зөвлөх Жон Болтон мэдэгдлээ. Түүний хэлснээр бол энэ нь ийм төрлийн бүхий л зэвсэглэл, ураны болон плутоны нөөцөө ч устгах тухай яриа гэнэ.
“БНАСАУ үй олноор хөнөөх старатегийн бүхий л зэвсгээс татгалзсан тохиолдолд л тэдний хэлээд байгаа сүртэй хөтөлбөрт нь итгэнэ” гэж Болтоны хэлснийг CNN агентлаг иш татжээ.
Умард Солонгос үүний өмнө улс оронд нь заналхийлж өдөөн хатгахгүй тохиолдолд цөмийн зэвсгээсээ татгалзана гээд пуужингийн болон үй олноор хөнөөх зэвсэг туршихаа зогсооно гэж шийдвэрлэсэн. Энэ талаар умардын удирдагч Ким Чен Ун дөрөвдүгээр сарын 27-нд солонгос хоорондын дээд хэмжээний уулзалт дээр амласан юм.
Энэ сарын 23-25-ны өдрүүдэд Пеньян Орос, Өмнөд Солонгос, Хятад, АНУ, ИХ Британийн сэтгүүлчдийг байлцуулан Пунгери дэх цөмийн эзвсгийн полигоноо хаах ёслол үйлдэнэ гэдгээ өнгөрсөн бямба гарагт мэдэгдээд байгаа юм.