АНУ-ын экс ерөнхийлөгч Жорж Буш руу гутал шидэж олон улсын анхаарлыг татаж байсан Иракийн сэтгүүлч Мунтазер аль-Заиди мэргэжлээ сольжээ. Тэрбээр Ирак улсад ирэх долоо хоногт болох парламентын сонгуульд нэр дэвшиж, улстөрч болохоор шийдсэн байна.
Өдгөө 39 настай Мунтазер аль-Заиди 2008 онд АНУ-ын Ирак дахь түрэмгийллийг эсэргүүцэн экс ерөнхийлөгч Жорж Бушийг Багдад хотноо хэвлэлийн хурал хийх үеэр гутлаа шидэж, эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Түүний үйлдлийг Арабын ертөнцөд “баатар” хэмээн өргөмжилсөн боловч Мунтазер аль-Заиди есөн сард шоронд хоригдсон аж. Суллагдсаныхаа дараа тэрбээр Ливан руу дүрвэн суурьшсан байв. Ливанд түүний том охин мэндэлжээ.
Мунтазер аль-Заиди “Би хийсэн үйлдэлдээ огтхон ч харамсаагүй, харин ч өрөөсөн гутлаа бас шидэх байсан юм” гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Agence France-Presse
Сэтгэгдэл (1)