ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайд яг одоо Агуу их ялалтын 73 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал зохион байгуулагдаж байна.
Дөрөв дэх удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдсон В.Путин ард түмэндээ хандан үг хэллээ.
Ерөнхийлөгч В.Путин “ЗХУ-ын баатрууд дайнд ялалт байгуулахын тулд эцсийн сумаа дуустал байлдсан. Тэдний эр зоригийг хэзээ ч мартах учиргүй. Амиа алдсан хүн бүхэн бидний зүрх сэтгэлд мөнх орших болно. Эх орныхоо төлөө амиа өргөсөн баатруудаа бид мартахгүй. Дайны хар өдрүүдэд олон хүн хайртай эцэг, эх, нөхөр, эхнэр, анд нөхдөө алдсан. Энэхүү аймшигтай өдрүүдийг бид мартах учиргүй. Өнөөдөр бидэнтэй хамт байхгүй байгаа ахмад дайчдынхаа өмнө мэхийн ёсолж байна. Дайны уршгаар олон мянган хүн амиа алдаж, гэр бүлээсээ хагацсан. Энэ дайн бол амьдралыг устгасан дайн байсан.
Дэлхийн энхтайвныг бид амархан олоогүй. Тиймээс олон улс нэг нэгэнтэйгээ эвтэй байх учиртай. ОХУ бүх улстай эрх тэгш харьцаатай байдаг. Бидний эрх тэгш байдал мөнхөд үргэлжлэх болно.
Дайнд үрэгдсэн хүмүүсийн төлөө бид баярлах учиртай. Энэ бол залуу үеийнхэнд үлгэр жишээ болсон үйл явдал гэдгийг мартах учиргүй. Хүн бүхэн тэдний хийсэн эр зоригийг магтан шагших ёстой. Ахмад дайчдынхаа захиасыг бид үргэлж санаж бас биелүүлэх болно. Агуу их ялалтын баярын мэнд хүргэе” хэмээн хэлжээ.
Сэтгэгдэл (1)