Энэ сарын 8-ны өдөр Польшийн нийслэл Варшав, Познань хотын хоорондох авто зам дээр шингэн шоколад тээвэрлэж явсан автомашин осолдож 24 тонн шокалад ав замыг бүрхэн урссан хэрэг гарлаа гэж Najwyzszy Czaz хэвлэл мэдээлжээ.
Автомашин авто замын хашлагыг мөргөсний улмаас хөрвөөж, тээвэрлэж явсан шоколад нь асгарч замын хоёр урсгалышг бүрхэн урссан байна. Үүнээс үүдэн авто замыг хэсэг хугацаагаар хаахад хүрчээ. Жолоочийг эмнэлэгт хүргэж машиныг босгох, зам дээрх шоколадыг цэвэрлэж хөдөлгөөнд саад учруулахгүй болгоход нэлээд хэдэн цаг зарцуулсан байна.