Саулын Араб улсын эмэгтэйчүүд ирэх зургадугаар сарын 24-нөө зөвхөн өөрийнхөө улсын нутаг дэвсгэрт автомашин жолоодох эрхтэй болно гэж тус улсын Замын хөдөлгөөний удирдах газрын тэргүүн генерал Мухаммед Абдалл аль-Басам мэдэгдсэнийг Аl Arabia телевиз дамжууллаа.
“Саудын Арабын нутаг дэвсгэрт эмэгтэйчүүд машин барих эрхийг зургадугаар сарын 24-нөөс зөвшөөрнө” гэж мэдэгдэлд дурдсан байна.
Хаант улс өнгөрсөн оны есдүгээр сараас эмэгтэйчүүдэд жолооны эрх олгохыг зөвшөөрсөн юм. Өнөөг хүртэл тус улсад эмэгтэйчүүдийн машин жолоодохыг зөвшөөрдөггүй зөвхөн эрэгтэйчүүдэд л зөвшөөрч байсан юм хэмээн rbc.ru сайт мэдээллээ.