Нөгөөдөр Аугаа их Эх орны дайны ялалтын 73 жилийн ойд зориулсан цэргийн парадад 13 мянган хүн, 120 нэгж цэргийн техник, 73 ширхэг нисэх онгоц, нисдэг тэрэг оролцоно. Цэргийн техникийн цуваанд “Тигр” машин, Т-72Б3 танкууд, БТР-82А хуягт тээвэрлэгч, зенит пуужингийн “Бук-М2” цогцолбор, “Панцирь-СI”, дуужингийн “Ярс”, “Армат” танк, “Уран-6”, “Уран-9” робот машин, армийн цаснаа явагч ПКП, нисэгчгүй аппарат “Кросар”, “Катран” хуягласан “Тайфун-К”, “Патруль” автомашинууд Улаан талбайгаар явж өнгөрнө. Москвагийн тэнгэрээр энэ жил оператив тактикийн болон алсын, цэргийн тээврийн 75 нэгж экипаж нисч үзүүлбэр үзүүлнэ. Энд стратегийн пуужин тээвэрлэгч Ту-160, Ту-95 МС, алсын бөмбөгдөгч Ту-22 МЗ, агаарт цэнэглэгч Ил-78, цэргийн тээврийн Ил-76 МД, сөнөөгч Су-35, Су-30 СМ, МиГ-29, МиГ-31, сөнөөгч Су-34, Су-24 М, Ми-26, Ми-8, Ми-28Н, Ка-52, Ми-24 нисдэг тэрэгнүүд явна. Энэ дотор тав дахь үеийн Су-57, шинэ үеийн пуужингийн “Кинжал” цогцолбор бүхий анхны хос сөнөөгч МиГ-31К нисч өнгөрөх юм байна. Аугаа ялалтын ойд зориулсан цэргийн парад нөгөөдөр-тавдугаар сарын 9-нд ОХУ-ын нийслэл Москва хотын тав Улаан талбайд болно.
Сэтгэгдэл (1)