ОХУ-ын Төрийн дум ерөнхийлөгч Путины ерөнхий сайдад нэрийг нь дэвшүүлсэн Дмитрий Медведевийг Засгийн газрын тэргүүнээр сонгож баталлаа. Думын 374 гишүүн түүний төлөө саналаа өгсөн бол 56 гишүүн татгалзсан байна.
ОХУ-ын ерөнхийлөгчөөр дөрөвдэх удаагаа сонгогдож, даваа гарагт тангаргаа өргөсөн Владимир Путин Дмитрий Медведевийг Засгийн газрын тэргүүнд нэр дэвшүүлсэн юм.
Думын дөрвөн фракцийн “Шударга Орос” болон Оросын Коммунист намы Медведевийг Засгийн газрын тэргүүнээр томилохыг дэмжихгүй гэдгээ илэрхийлжээ. ОКН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга Сергей Обухов “Сүүлийн 18 жилийн үйл явцыг дэмжихгүй” гэж мэдэгджээ.
Медведев засмгийн газрын бүрэлдхүүнээ товлож нэр дэвшүүлэх хүртэл хуучин засгийн газар үүргээ гүйцэтгэж бүрэн эрхээ хэрэгжүүлнэ.
Борис Ельцинээс хойш ОХУ-ын Засгийн газрыг 11 хүн тэргүүлж байгаа юм.