Спортын нэгэн төрөл болох "Snooker" хэмээн биллиардын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр өндөрлөлөө. Энэхүү спорт нь дээдсүүдийн наадам хэмээгддэг байсан түүхтэй. Дэлхийн аваргыг тодруулах тэмцээн өнгөрсөн шөнө дууссан бөгөөд Уэльсийн 43 настай биллиардчин Марк Виллиамс тэргүүлсэн байна.
Ийнхүү тэргүүлснээр дэлхийн аваргын цомыг гурав дахь удаагаа хүртэж байгаа юм. Өмнө нь 2000,2003 онд Дэлхийн аваргад түрүүлж, цом хүртэж байжээ.
Аваргын цомын төлөө Марк Виллиамс Шотланд Улсын Жон Хиггинстэй өрсөлдсөн бөгөөд 18:16 харьцаатай хожсон байна. Цомын төлөөх уг тоглолтонд хэрвээ Жон Хиггинс хожсон бол тав дахь удаагаа дэлхийн аварга цолыг хүртэх байжээ.