Цэрэг эх оронч, олон нийтийн “Мөхөшгүй хороо” хөдөлгөөний Бээжин дэх зохицуулагч Елена Тимофеева хятадын нийслэлд болсон жагсаалд 400 гаруй хүн оролцлоо гэж мэдээлсэн байна.
Хятадын нийслэлийн “Чаоян” цэцэрлэгт хүрээлэнд болсон арга хэмжээнд “Өмнөх оныг бодвол энэ жил илүү олон хүн оролцлоо” гэж Тимофеева онцолсон байна.
Дайнд амь үрэгдсэн төрөл төрөгсдийнхөө зургийг барьсан жагсагчид цуваагаар яван “Зөвлөлтийн шонхрууд” хөшөөнд хүрч цэцэг өргөсөн байна. Цуглаанд оролцогсод хөшөөнд хүндэтгэл үзүүлэн нэг минут дуугүй зогсоод тэнгэрт сарнайн хэлбэрт салют хөөргөжээ хэмээн riafan.ru мэдээллээ.
Сэтгэгдэл (1)