Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун энэ тавдугаар асрын 7-нд БНХАУ-д айлчилж Далянь хотноо хүрэлцэн ирсэн байна. “Ренхап” агентлагийн мэдээлснээс үзэхэд тэрээр онгоцоор хүрэлцэн иржээ. Ким Чен Ун энэ он гарсаар Хятада хоёр дахиа айлчилж байгаа юм. Тэрбээр гуравдугаар сард бас БНХАУ-д айлчилсан юм.
Түүний суусан онгоц Далянь хотод хүрэлцэн ирэхэд хотын зам тээврийн ялангуяа агаарын хөлгийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хаасан байна.
Төрийн тэргүүнүүд хятад-солонгосын харилцаа, тал талын ашиг сонирхлын төлөөх чухал асуудлуудыг хэлэлцлээ. Хэлэлцээр нөхөрсөг, чин сэтгэлийн уур амьсгалд боллоо хэмээн “Синьхуа” агентлаг мэдээлсэн байна.
Уулзалтын явцад Умард Солонгосын удирдагч Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох асуудлыг хөндөж Пеньян цөмийн зэвсгээс татгалзах нь гагцхүү хамааралтай талаас буюу Умард Солонгост дайсагнагч талын улс төрийн бодлогоос хамаарна гэж мэдэгджээ.
“БНАСАУ-ын аюулгүй байдал, улс төрийн бодлогод талууд дайсагнахаа больсон нөхцөлд Пеньян цөмийн зэвсэгтэй байх шаардлагагүй болж, Солонгосын хойг цөмийн зэвсэггүй бүс болох боломжтой” гэж Умард Солонгшосын удирдагч мэдэгдсэн байна.