Нигерийн хойд хэсгийн тосгон руу зэвсэгтэй этгээдүүд дайрч 50 гаруй хүний аминд хүрчээ. Амь үрэгдсэн хүмүүс дунд олон хүүхэд байсан гэнэ. “BBC” агентлагийн мэдээлснээр дайралтыг малын хулгайч нарын бүлэглэл хийжээ. Тэд тосгоны байшингуудыг шатааж, оршин суугчдыг буудсан байна.
Иргэд Засгийн газраасаа цагдаа, цэргийн нэмэлт хүч илгээхийг хүсчээ. Эс бөгөөс тосгон нь гэмт хэрэгтнүүдийн мэдэлд орох аюултай байгаа аж.
Үүний өмнөхөн Нигерийн зүүн өмнөд хэсэгт дайралт болж, 35 хүн амиа алдсан билээ.