-
2017 оны 7 сарын 21
Сарны шорооны анхны дээжийг дотор нь хийж дэлхийд авчирсан цүнхийг пүрэв гарагт Нью-Йоркт болсон дуудлага худалдаагаар 1,8 сая доллароор заржээ. “Аполлон-11” сансрын хөлгийн багийнхан Сарны гадаргуу дээр буусны 48 жилийн ойд зориулсан арилжааны явцыг Sotheby’s дуудлага худалдааны компани шууд эфирээр дамжуулсан байна.
-
2017 оны 7 сарын 20
Хятадын иргэн эмэгтэйг хувцсан дотроо 102 ширхэг iPhone гар утсыг нуун Хонконг-Шэнжэний хилээр нэвтрүүлэхийг завджээ. Сэжигтэн эмэгтэйн гадаад байдал нь гаалийн ажилтнуудын анхаарлыг шууд татсан байна.
-
2017 оны 7 сарын 19
Walt Disney кино компани хүн бүрийн хайртай гүнжийн үлгэрүүдийг бүрэн хэмжээний кино болгох ажилд шуудран ороод байгаа. “Үнсгэлжин”, “Үзэсгэлэнт гүнж ба жонон хоёр” гээд эхнээсээ үзэгчдийн хүртээл болсон. Одоо “Мулан”, “Аладдин” киноны ажил эхэлсэн байгаа юм. Тэгвэл, Disney зөвхөн гүнжийн үлгэрээр хязгаарлагдахгүй, дэлхийд алдартай “Цөмөөхэй”-гийн үлгэрийг бүрэн хэмжээний кино болгохоор шийджээ. Дүрийн сонголт хийгдэж эхэлсэн бөгөөд Холливудын хөөрхөн бүсгүйчүүдийн нэг Кейра Найтли дагинын дүрд тоглох гэнэ. Харин бяцхан охин Кларагийн дүрд Макензи Фой сонгогдсон байна. Түүнчлэн Хелен Миррен, Морган Фриман зэрэг кино урлагийн салбарын алдартнууд кинонд дүр бүтээх ажээ.
Walt Disney-н бүтээл “Цөмөөхэй” кино 2018 оны арваннэгдүгээр сарын 2-нд нээлтээ хийхээр төлөвлөгджээ.
-
2017 оны 7 сарын 18
Туркийн парламент онц байдлын дэглэмийн үйлчлэх хугацааг гурван сараар сунгах тухай хуулийн төслийг дэмжин баталлаа.
-
2017 оны 7 сарын 14
Солонгос олон ангит кино үзсэн хүмүүсийг цаазаар авчээ
-
2017 оны 7 сарын 14
Аргын тооллын: 2017.7.14, Баасан гараг
Наран ургах шингэх: 05.07-20.47
Үс засуулбал: Өлсөж ундаасна
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Үсэг зурхайд суралцах, бэрийн болон буяны үйл, дайсныг дарахад сайн. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох, баруун нүд татвал үйл өчүүхэн бүтэх, баруун чих хангинавал гоо болох, зүүн чих хангинавал сайн. Нохой уливал хааны хэрэг болох, хэрээ дуугарвал өөрийн цусыг үзэх, тагнай загатнавал гэрт үзэсгэлэн болох, бүх бие татвал эд алдах, хөлийн мах татвал сайн гэдэг. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.
-
2017 оны 7 сарын 14
Алдартнууд 25 насандаа юу хийж байсан бэ?
-
2017 оны 7 сарын 13
Олон улсын Олимпын хороо /ОУОХ/ 2024 он болон 2028 оны зуны Олимпын наадмыг зохион байгуулах хотуудаар Парис болон Лос-Анжелесийг тодрууллаа. Гэхдээ энэ хоёр хотын аль нь эхэлж 2024 оны Олимпын тоглолтыг явуулах вэ гэдэг нь энэ оны 9 дүгээр сард тодорхой болох юм.
-
2017 оны 7 сарын 13
АНУ өөрийн пуужингийн довтолгооноос хамгаалах THAAD (Terminal High Altitude Area Defense) системээр дунд тусгалын баллистик пуужинг амдаж устгах туршилтыг өнгөрсөн мягмар гарагт зохион байгуулжээ.
-
2017 оны 7 сарын 05
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний асар том хөрөг дүрс Италийн хойд нутгийн Верона хот орчмын улаан буудайн талбайд бий болжээ. Энэ хөргийг өөрийгөө land art-ын мастер гэж нэрлэдэг зураач Дарио Гамбарин бүтээсэн байна.
-
2017 оны 7 сарын 05
Өмнөд Солонгосын “Нарны үр сад” телевизийн цуврал киноны гол дүрийн жүжигчид болох Сон Жүн Ки, Сон Хе Кё нар ирэх аравдугаар сард гэрлэх болсноо албан ёсоор зарлажээ.
-
2017 оны 7 сарын 04
Хүн бүрийн амжилтын хэмжүүр, түүнд хүрэх үнэ цэнэ ялгаатай. Зарим нь дардан замаар амжилтын оргилд хүрдэг бол өөр нэгэн нь унаж бүдэрч, өгсөж уруудсаар эцэст нь хүссэндээ хүрсэн түүх ч байдаг. Тухайлбал, эрх чөлөөт их гүрний лидер болохынхоо өмнө Дональд Трамп 25 насандаа эцгийнхээ үл хөдлөх хөрөнгийн бизнесийг өвлөн авчээ. Угаас чинээлэг орчинд төрж өссөн түүний амжилтын зам дардан байсан.
Харин дизайнер Ральф Лорен 25 насандаа дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байв. Цэргийн албанаас халагдаж ирээд хувцасны дэлгүүрт ажиллаж байхдаа тэр өөрийгөө ирээдүйн саятан, загварын ертөнцийн чухал нэгэн болно гэдгээ төсөөлөө ч үгүй байсан гэдэг. Өдгөө дэлхийд нэр алдраа түгээсэн алдартнууд 25 насандаа юу хийж байсныг харцгаая. Та ч 25 настайдаа хэн байснаа санаарай.
АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ДОНАЛЬД ТРАМП ЭЦГИЙНХЭЭ БИЗНЕСИЙГ ӨВЛӨН АВАВ
Трамп үл хөдлөх хөрөнгийн салбарт чамлахааргүй амжилт олсон, гүйлгээ ухаан сайтай бизнесмэн эрийн хүү болон мэндэлжээ. Багаасаа чинээлэг орчинд өсөж торнисон тэрбээр 25 насандаа Elizabeth Trump & Son нэртэй эцгийнхээ бизнесийг өвлөн авсан байна. Хожим тэрбээр компанийнхаа нэрийг Trump Organization болгон өөрчилжээ.
ЖҮЖИГЧИН ЖЕННИФЕР ЛОУРЕНС ХЭДЭН САЯЫН ОРЛОГОТОЙ, ОСКАРЫН ШАГНАЛТАН БОЛСОН БАЙВ
Өдгөө 26 настай жүжигчин Женнифер Лоуренс 2016 онд 46 сая ам.долларын орлого олсноор Холливудын хамгийн өндөр орлоготой эмэгтэй жүжигчнээр нэрлэгдсэн. Forbes сэтгүүлийн мэдээллээр тэр 2015 онд 52 саяын орлого олсон байна.
25 насандаа тэрбээр “Өлсгөлөн тулаан” киноны гурван цувралд тоглочихсон, бас хэдийн Оскар атгаад амжсан байв.
APPLE-ЫН СТИВ ЖОБС САЯТАН БОЛЧИХСОН БАЙВ
1980 оны арванхоёрдугаар сарын тэр нэг өдөр Apple Computer компанийн хувьцаа хөрөнгийн бирж дээр тавигдсан эхний өдрөө компанийн үнэлгээ 1,2 тэрбум ам.долларт хүрэв. Ингээд компанийг үүсгэн байгуулагчид нь баячууд болжээ. Стив Жобс тэдний нэг бөгөөд тэр үед 25 настай байсан юм.
Хожим тэр нэгэн ярилцлагадаа “Мөнгөөр амьдралаа сүйрүүлж хэзээ ч болохгүй” гэж ярьсан байдаг.
FACEBOOK 300 САЯ ХЭРЭГЛЭГЧТЭЙ БОЛЖ, МАРК ЦУКЕРБЕРГ АНХ УДАА АШИГТАЙ АЖИЛЛАЖ ЭХЛЭВ
Марк Цукерберг 25 нас хүртлээ таван жилийн турш Facebook-ийг хөл дээр нь босгохын тулд шаргуу хөдөлмөрлөсөн гэдэг. Харин тэр жил, 2009 онд, Facebook анх удаа ашигтай ажиллаж, 300 сая хэрэглэгчтэй болжээ. Сэтгэл нь хөдөлж, ихэд баярласан тэр үүнийг ердөө эхлэл гэдгийг мэдэж байсан гэдэг.
Харин удаах жил нь Цукерберг Time сэтгүүлийн “ОНЫ ХҮН”-ээр тодорсон юм.
“ГОЛДМЭН САКС”-ЫН ЛЬОД БЛАНКФЕЙН АМЖИЛТ МАРУУХАН ХУУЛЬЧ БАЙВ
Дэлхийд зартай “Голдмэн Сакс” санхүүгийн группийн гүйцэтгэх захирал Льод Бланкфейн анхнаасаа санхүүгийн салбарын хүн байгаагүй. Хуульчаар гараагүй эхлүүлсэн тэрбээр 24 насандаа Харвардыг дүүргэжээ. Улмаар Donovan Leisure хуулийн фирм туслах ажилтнаар ажилд орсон байна.
Ажил нь урагш муутай, амьдрал нь тогтоогүй Бланкфейн тамхи байнга татдаг, хааяа нэг мөрийтэй тоглоом тоглодог байсан гэнэ. Байгууллагынхаа түншлэл тогтоох хэлтэст ажиллаж байсны дүнд тэрбээр хөрөнгө оруулалтын банкинд ажиллахаар шийдэж, 27 настайдаа J. Aron-д ажилд оржээ. Эндээс түүний өсөн дэвжих үүд хаалга нээгдсэн байна.
ЗОХИОЛЧ ЖЕЙ.КЕЙ РОУЛИНГТ “ХАРРИ ПОТТЕР” БИЧИХ САНАА ТӨРӨВ
Дэлхийн хамгийн өндөр орлоготой зохиолч Роулинг 25 настайдаа хуваариасаа хоцорсон галт тэрэг хүлээж суухдаа “Харри Поттер” зохиолоо бичих санаагаа олжээ. Тэр оройдоо Роулинг зохиолоо бичиж эхлүүлсэн бөгөөд эхний номоо дуусгатлаа хэдэн жил зарцуулсан гэнэ. Хүний эрхийн төлөөх Amnesty International байгууллагын Лондон дахь оффист нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Роулинг “Харри Поттер”-ын тухай ургуулан бодсоор ажлаа цалгардуулсан гэж халагджээ. Гэнэт ажилгүй болчихоод тэтгэмжийн мөнгөөр амь зогоож байхдаа тэр илүү төвлөрөх боломжтой болсон гэнэ.
Энэ хугацаанд тэр гэрлэж, охинтой болж, дараа нь нөхрөөсөө салж, сэтгэл санааны гүн хямралд орсон ч эцэст нь 1995 онд эхний номоо амжилттай дуусгажээ. “Харри Поттер”-ын анхны цуврал 1997 онд хэвлэгдсэн юм.
ХИЛЛАРИ КЛИНТОН ЙЕЛИЙН ИХ СУРГУУЛИЙГ ТӨГСӨВ
Хиллари Клинтон 23 настайдаа Йелийн их сургуульд хамт суралцаж байсан Билл Клинтонтой учирчээ. Найз залуутайгаа хамт байхын тулд нэг жил улиран суралцаж, 1997 онд 25 нас хүрэхийнхээ өмнөхөн хуулийн зэрэг хамгаалсан байна. Төгсөлтийн баярын дараа дурлалт залуугаасаа гэрлэх санал авсан ч татгалзжээ.
Тэр жилдээ Хиллари Клинтон Йелийн их сургуулийн дэргэдэх хүүхдийн сургалтын төвд ажилд орсон байна.
1975 онд Арканзас руу нүүснийхээ дараа Хиллари найз залуугийнхаа гэрлэх саналыг хүлээн авсан аж. Удалгүй Билл Арканзас мужийн захирагч болж, Хиллари мужийн “тэргүүн хатагтай” болов. Дараа нь тэрбээр АНУ-ын Тэргүүн хатагтай, АНУ-ын Сенатч, дараа нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын алба хашсан билээ.
ДИЗАЙНЕР РАЛЬФ ЛОРЕН ДЭЛГҮҮРТ ХУДАЛДАГЧААР АЖИЛЛАЖ БАЙВ
Ralph Lauren брэндийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан тэрбээр Баруч Коллежид суралцан төгсөж, дараа нь цэргийн алба хаажээ. 24 насандаа тэр цэргийн албанаас халагдаж, Brooks Brothers бэлэн хувцасны дэлгүүрт худалдагчаар ажиллах болсон байна.
26 настайдаа тэрбээр Европ стилийн зангианы загвар гаргахаар шийдэж, амжилтын гараагаа эхлүүлжээ. Дараа жил нь тэрбээр “Polo” брэндийг гаргасан юм.
С.ЦЭЛМЭГ
-
2017 оны 7 сарын 04
Хятадын Гуанжоу хотын сургуулийн нэгэн сурагч хүү автобус хулгайлан 40 минутын турш хотоор зугаалсны эцэст цагдаа нарт баригджээ. Хятадын нийгмийн сүлжээнд эрэгтэй хүүхэд автобус жолоодон явж байгааг харуулсан дүрс бичлэг тавигджээ. Тэр хүү 9-12 настай бололтой.
-
2017 оны 7 сарын 03
”Samsung Electronics” компани зах зээлээс эргүүлэн татсан ”Galaxy Note 7” гар утасны ашиглагдаагүй эд ангиар хийсэн ”Galaxy Note Fe” загварын гар утсыг энэ баасан гарагт БНСУ-ын зах зээлд танилцуулахаар болжээ.
-
2017 оны 7 сарын 03
Хүний гавлын ясаар барьсан Ацтекийн үеийн домогт цамхгийг илрүүлжээ. Мексикийн Хүн судлал, түүхийн үндэсний хүрээлэнгийн мэргэжилтнүүд
-
2017 оны 6 сарын 30
Өвчтөнд мэс засал хийж байсан эмч зурагтаар хөлбөмбөгийн тоглолт үзжээ. Энэ хэрэг Чилийн нэгэн эмнэлэгт гарсан байна.
-
2017 оны 6 сарын 30
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Чен Нам Малайзын Куала Лампур хотноо байхдаа бусдад хорлогдож амиа алдсан
-
2017 оны 6 сарын 29
Хойд Солонгосынхон Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэд цаазын ял оноохыг шаардлаа. Пхеньян түүнийг удирдагч Ким Жөн Уны амь насыг бүрэлгэхээр
-
2017 оны 6 сарын 28
Ирэх наймдугаар сарын 21-нд нар хиртэнэ. Энэ хиртэлтийг дэлхийн хүмүүст онлайнаар шууд дамжуулан хүргэхээр
-
2017 оны 6 сарын 28
Өмнөд Солонгосын ”Samsung electronics” корпорацийн ”Galaxy Note 7”-г цэнэглэж байх явцад шатсан гэх гомдлуудын дагуу өнгөрсөн онд уг гар утсыг үйлдвэрлэх, борлуулахыг зогсоогоод байсан билээ. Тэгвэл ирэх сард ”Galaxy Note 7”-ийн шинэчлэгдсэн хувилбарыг зах зээлд гаргахаар болжээ.
Шинэ хувилбар нь ”Galaxy Note FE” нэртэй байх бөгөөд түүнийг 700 мянган вон буюу 616 ам.доллароор 7 дугаар сарын 7-ноос эхлэн худалдаална хэмээжээ.
Шатсан шалтгааныг судалж үзээд авагддаггүй зай хураагуураас болж шатсан гэх дүгнэлтийг хийжээ. Шинээр гарч байгаа загварын зай хураагуур нь урьд өмнөхөөс илүү жижигхэн болж байгаа аж.