2018 онд Монгол улсын консулын газрын атташе Т.Мөнхбат, жолооч Э.Оргил нар дипломат дугаартай Мерседес Бенц машинаар эм зөөвөрлөж яваад баригдсан тухай Германы Bild сэтгүүлийн вэбсайтад мэдээлжээ. Тэд 150,000 ширхэг өвчин намдаах зориулалттай Лоразепам эмийг хил нэвтрүүлэх гэж байсан нь зах зээлийн ханшаар 600,000 еврогийн үнэ хүрэх бараа аж. Тэднийг Германы зүүн өмнөд бүсийн А17 чиглэлийн хурдны зам дээр саатуулсан байна.
Монголчуудын хэргийг шүүх ажиллагаа одоо явагдаж байгааг мөн мэдээлжээ.
Сэжигтнүүд “Будапештын консулын газрын машинаар Берлинд хүргэх дипломат шуудан зөөж байсан. Дотор нь юу байгааг мэдээгүй” хэмээн мэдүүлж байгаа гэнэ.
Эх сурвалж: Bild.de
Сэтгэгдэл (3)