БЭЭЖИН. /РИА Новости/. Хятад улсад “Лекима” супер хар салхи дэгдсэний улмаас 32 хүн амь үрэгдэж, 16 хүн ор сураггүй болсон тухай тус улсын төв телевиз мэдээлсэн байна.
Мөн Чэжян мужийн Вэньжоу хотын Юнжя хошуунд олон хүн амиа алдсан бөгөөд хөрсний гулгалт үүсэж, үер болоход хүрсэн байна.
Эрх баригчид орон нутгийн нэг сая гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлжээ. Чэжян мужийн гамшгийн бүсэд нийт аван сая гаруй иргэн байгаа аж.