Хятад, Оросын таваар эргэлт энэ оны эхний хагас жилийн байдал өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4.7 хувиар өсөж, 61 тэрбум 133.6 сая ам.долларт хүрчээ.
БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын албан ёсны цахим хуудаст мэдээлснээр 2019 оны эхний долоон сард Хятад улсаас Орос улсад экспортолсон барааны хэмжээ 0.8 хувиар буурч, 20 тэрбум 670.4 сая ам.доллартай тэнцсэн бол Орос улсаас Хятад улсад импортолсон барааны хэмжээ 9.4 хувиар өсөж, нийт 34 тэрбум 463.2 сая ам.доллартай тэнцжээ.
Өнгөрсөн сард хоёр улсын таваар солилцоо 9 тэрбум 257.9 сая ам.доллартай тэнцэж, Хятадаас Орост 4 тэрбум 533.2 сая ам.долларын бараа, Оросоос Хятадад 4 тэрбум 724.7 сая ам.долларын бараа нийлүүлсэн байна.
CCTV.COM